Хятадын засгийн газар Батлан хамгаалах яамыг хакердсан гэв


5-р сарын 7
16 цаг 02 минут

Хятадын засгийн газар Батлан хамгаалах яамыг хакердсан гэв

"Sky News" агентлаг Хятадын засгийн газар Их Британийн Батлан хамгаалах яамыг хакердсан гэж мэдээлэв. Яамны ажилтнууд болон тэдний хувийн мэдээллийг онилсон байх магадлалтай гэж парламент үзэж байна. Цахим халдлага үйлдсэн тодорхой улс орны нэрийг зарлаагүй ч "Sky News" агентлаг Хятад байх боломжтой гэж үзжээ. Хятадын засгийн газрыг Батлан хамгаалах яамны ажилтнуудын дата мэдээлэл рүү хоёроос гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн хэрэгт буруутгасан. Кибер халдлага нь одоогийн  ажилтнууд болон зарим ахмад дайчдын цалингийн системд халдсанаар ил болжээ. Ингэснээр  яамны ажилтны нэр, банкны мэдээлэл ил болох боломжтой юм.

Консерватив парламентын гишүүн Тобиас Эллвуд "Sky News"-т хэлэхдээ, Хятад улс "санхүүгийн хувьд сул дорой аж ахуйн нэгжүүдийг онилсон байж магадгүй бөгөөд тэд мөнгөний оронд дарамт шахалт үзүүлнэ гэж бодсон" гэжээ.  Батлан хамгаалахын сайд Грант Шаппс "Commons"-д мэдэгдэл хийх бөгөөд цахим халдлагад өртсөн алба хаагчдыг хамгаалах арга хэмжээг багтаасан "олон цэгт төлөвлөгөө" гаргана. Мөн яамны ажилчдад зөвлөмж, туслалцаа үзүүлэхээр төлөвлөжээ.

Батлан хамгаалах яам үндсэн дата мэдээллийн төв болон цалингийн системд алдагдсан байж болзошгүй мэдээллийг хайж байна. Одоогийн байдлаар алдагдсан дата байхгүй ч бусад өндөр хөгжилт орнууд мөн адил халдлагад өртсөн үгүйг лавлаж байна. Өмнө нь мөн хэд хэдэн удаа Хятадын төрийн дэмжлэгт кибер халдлага тус улсад гарч байжээ.

Эх сурвалж: Sky News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо3 цаг 8 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ3 цаг 9 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө3 цаг 11 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ3 цаг 12 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ3 цаг 13 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн3 цаг 15 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов3 цаг 15 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд3 цаг 16 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна3 цаг 17 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна3 цаг 18 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.