СЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй


5-р сарын 6
15 цаг 25 минут

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллах үеэр улс төрийн зарим намын төлөөлөл, сэтгүүлчид иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар мэдээлэл авав.

 Ээлжит сонгууль бүрээр сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор сонгогчдыг олноор нь шилжүүлсэн гэх мэдээллийг олон нийтэд цацагддаг. Одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд энэ талын ямар нэгэн албан бичиг, шаардлага ирээгүй байгаа аж. Гэхдээ УИХ-ын сонгууль зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд бодит мэдээллийг тодруулах, олон нийтэд хүргэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга энэ үеэр онцлов. 

Сүүлийн таван жилийн бүртгэлээс үзэхэд, 2019 онд 145088 бүртгэл хийж байсан бол 2020 онд хамгийн их буюу 278180 бүртгэл бичигджээ. Харин энэ оны шилжилт хөдөлгөөн зогсох хүртэлх хугацаанд 70071 иргэн шилжсэн байна. Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй бөгөөд холбогдох судалгаа байдаггүй аж. Сонгогчдын нэрийн жагсаалтыг өнгөрсөн сарын нэгний өдрөөс https://election.burtgel.gov.mn/ цахим хуудаст байршуулаад буй. Одоогоор 17 мянган сонгогч мэдээллээ шалгасан нь хангалтгүй үзүүлэлт юм. Иймд иргэн бүр өөрийн мэдээллийг шалгаж, тухайн хаяг дээр өөр хүн бичигдсэн эсэхийг шалгаж, гомдол гаргах боломжтойг Улсын бүртгэлийн газрын Тамгын газрын дарга Г.Цолмон хэллээ. 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс зургаадугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо3 цаг 7 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ3 цаг 9 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө3 цаг 10 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ3 цаг 12 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ3 цаг 13 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн3 цаг 14 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов3 цаг 15 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд3 цаг 15 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна3 цаг 16 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна3 цаг 17 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.