УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо


5-р сарын 3
14 цаг 52 минут

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндэслэн тус хороо Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Бүгд найрамдах нам, ХҮН нам, Монголын Либерал ардчилсан нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монгол Консерватив нам, Шинэ нэгдсэн эвсэл, Монголын Социал демократ нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх орон нам, Монгол Ардын нам, Эрх чөлөөний эвсэл нам зэрэг нам эвсэлд батламж олгов. 

Мөн тус хорооноос нам эвслүүдэд энэ сарын 3-нд болох сургалтын урилга гардуулсан байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, баримт бичиг бүрдүүлэх, цахим сан ашиглах, нэр дэвшигчийг бүртгэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар хамтран нам эвслийн төлөөлөлд сургалт зохион байгуулах аж.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо2 цаг 31 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ2 цаг 32 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө2 цаг 34 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ2 цаг 35 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ2 цаг 37 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн2 цаг 38 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов2 цаг 38 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд2 цаг 39 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна2 цаг 40 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна2 цаг 41 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.