"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"


4-р сарын 26
14 цаг 53 минут

Манай улсын эрчим хүчний салбарт хүндрэлийг арилгахад жижигхэн хүчин чадлын цахилгаан станцууд байгуулах нь зүйтэйг эрчим хүчний шинжээч Л.Жамбаа ярьж байв. 

Мөн Английн компанийн хийсэн судалгаагаар дотооддоо урсгалтай голуудын 30-40 байршилд жижиг хэмжээний буюу 10-30 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжтой гэж гарсан талаар дурдсан юм. 

Тэгвэл манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бичсэн нийтлэлдээ "Төв Азийн уулархаг нутгаас Пакистан хүртэл усан цахилгаан эрчим хүчний станц барихад тусалж байна" гэж онцолсон байв.

Иймд хоёр улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах боломж болон Их Британиас Монголд энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол бий эсэхийг түүнээс тодрууллаа. 

Сайд Дэвид Камерон "Бид бүхний өмнө уур амьсгалын өөрчлөлт гэдэг томоохон бэрхшээл тулгараад байгаа. Үүнийг шийдэж, ногоон эрчим хүчний үүсвэртэй болоход нь Монгол Улсад туслахад Их хангалттай туршлага, технологитой компаниуд Их Британи улсад бий.

Монгол Улсын нүүрсхүчлийн хий ялгаруулалтын хэмжээ өндөр байгаа. Бууруулахад нь Их Британи улс туслахыг хүсэж байна.

Энэ чиглэлд хөрөнгө оруулахыг хүсэж байгаа бусад улс орноос ялгаатай нь бид Монгол Улсад ямарваа нэг шалгуур тавихгүй. Танай улсад тусалж, нүүрсхүчлийн хий болон агаарын бохирдлыг бууруулахад манай компаниуд өөрсдийн технологи, туршлагыг өгч, хөрөнгө оруулахад бэлэн байгаа. 

Ногоон эрчим хүчний үүсвэрийг гаргахад салхи, нар, усан цахилгаан станц барих нь Монгол Улсын ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад маш чухал үүрэгтэй. Манай улсын технологи, туршлагыг хүлээн авснаар Монгол Улсын ард иргэд ашиг тусыг нь хүртэх юм" хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо1 цаг 31 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ1 цаг 32 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө1 цаг 34 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ1 цаг 35 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ1 цаг 36 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн1 цаг 37 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов1 цаг 38 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд1 цаг 39 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна1 цаг 40 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна1 цаг 40 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.