Архитектор, дэд профессор Б.Адъяагийн үндэсний дурсгалт уран барилгын талаар”Монголын үндэсний архитектурын дурсгал судлал” номын нээлт боллоо


1-р сарын 12
16 цаг 12 минут

Зохиогч  уг номондоо түүхийн эх сурвалж, археологийн олдвор, эрдэмтэн судлаачдын бүтээл зэрэгт тулгуурлан өөрийн олон жилийн шинжилгээ, судалгаанд үндэслэн Монголын архитектурын үүсэл хөгжил, түүхийн үечлэл, нэр томъёог цэгцтэй  ойлгомжтой болгон улмаар Монголын Үндэсний Архитектурыг онолын түвшинд тодорхойлсон байна. Нүүдэлчдийн гэх тодотголтой эртний уран барилгын дурсгалангууд, инженерийн байгууламжуудыг нүүдэлчид өөрсдийн ахуйн соёл, шашин шүтлэг, зан үйл, хэрэглээндээ тохируулан төлөвлөж, барьж бүтээж байсан төдийгүй эдгээр нь зуун зуун дамжин улам боловсронгуй болж хөгжиж байсныг тодруулан таниулахад энэхүү номын нэгэн зорилго оршиж байгаа юм.

 Мөн анх удаа “Монголын дурсгалт уран барилгын суурь судалгааны төрөлжсөн бүдүүвч”-ийг цэгцлэн боловсруулсан ба энэхүү бүдүүвч /схем/ зураглал нь Монгол Үндэсний архитектурын хөгжил, түүхийг гүнзгийрүүлэн судлахад чиг баримжаа болох, цаашлаад судалгаа шинжилгээний тулгуур үндэслэл болж өгөх чухал ач холбогдолтой юм. 

Энэхүү бүтээлийн эдгээр ач холбогдол, шинэлэг байдлыг үнэлэн Монголын Архитекторуудын эвлэлийн захиалгаар Монголын улсын Соёлын яамнаас уг номыг эрхлэн хэвлүүлсэн байна. 

“Монголын үндэсний архитектурын дурсгал судлал”  номын нээлт

2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрын 14 цагт

 Монголын архитекторуудын эвлэлийн “Архитектор” ордонд боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо2 цаг 6 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ2 цаг 8 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө2 цаг 9 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ2 цаг 11 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ2 цаг 12 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн2 цаг 13 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов2 цаг 14 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд2 цаг 14 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна2 цаг 15 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна2 цаг 16 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.