АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Ч.Номинг сонголоо


8-р сарын 5
16 цаг 27 минут

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн VII хурал одоо Тэрэлж зочид буудалд “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн дор болж байна.

 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нийгэм, эдийн засагт  чухал үүрэгтэйг дурдан эмэгтэйчүүдийн оролцоо, одоогийн байр суурь тун хангалтгүй байгааг онцоллоо. Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номин илтгэл тавихдаа шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн төлөөлөл бүх шатанд дэлхий даяар хангалтгүй байгааг баримт дурдан тэмдэглэлэв. Түүний илтгэлд дурдсанаар дэлхийн улс орнуудын удирдагчдын 7.2 хувь, сайд нарын 21.3 хувийг, парламентийн гишүүдийн 24.9, орон нутгийн сонгогддог албан тушаалтнуудын 36.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 Хурлаар АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номинг сонголоо. 

 Азийн улс төрийн намуудын төлөөлөл АУТНОУБХ-ын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурлаа дүгнэн, Улаанбаатарын тунхаглал гаргаснаар хурал өндөрлөнө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо27 минут 51 секундын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ29 минут 21 секундын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө30 минут 58 секундын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ32 минут 25 секундын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ33 минут 31 секундын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн34 минут 43 секундын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов35 минут 23 секундын өмнөНамдаа "гологдсон" түшээд35 минут 54 секундын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна36 минут 59 секундын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна37 минут 49 секундын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.