УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2024.05.20/ тодрох ёстой. Тиймээс намуудын Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөлүүд хуралдаж, нэр дэвшигчдийн нэрсийг гаргах ёстой.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал эхэлсэн байна. Ардчилсан намаас Сонгон шалгаруулах хороо байгуулж, тойрог болон жагсаалтад багтах нэр дэвшигчдийг сонгож, Удирдах зөвлөлд танилцуулах үүрэгтэйгээр байгуулагдсан. Тус хороо сүүлийн хоёр өдөр хуралдаж, Ардчилсан намд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн хүмүүсээс сонгож байгаа юм. Сонгон шалгаруулах хорооноос санал болгосон нэрсийг намын Улс төрийн зөвлөлийн хурлаар эцэслэж, түүний дараа намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар санал хураах юм.
Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хойшилж, 18.00 цагт зарлагдсан бөгөөд намын жагсаалт болон зарим тойрогт намын удирдлагууд тохиролцохгүй байгаа гэх мэдээлэл байна.
ХҮН намын хувьд удирдах зөвлөл нь хуралдаж, удахгүй намын Их хурлаа хуралдуулж, нэр дэвшигчдээ зарлахаар бэлтгэж байгаа бол Үндэсний эвслийн хувьд мөн нэр дэвшигчдээ тодруулж эхэлсэн байна.
Ш.ЧИМЭГ
Сэтгэгдэл бичих