Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов


5-р сарын 17
16 цаг 30 минут

Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов

Газын зурваст болж буй хурцадмал асуудалд зориулж АНУ тусламжийн боомт тус бүс нутагт байгуулна гэж мэдэгдсэн. Үүний хүрээнд хүмүүнлэгийн тусламж хүргэх шинэ боомт бэлэн болсон талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх мэдэгдэл хийв.  Шинэ боомт бэлэн болсноор Газын зурвас руу усан онгоцоор тусламжийн багц хүргэх юм. НҮБ-ын Газын зурваст хүргэж буй тусламж хангалттай нөөцгүйн улмаас дайны хөлд өртөж буй энгийн иргэд өлсгөлөнд нэрвэгдэж байна гэж АНУ үзсэн. Мөн тус байгууллагын шатахууны импорт бүхэлдээ зогссон учир тусламж хүргэх чадваргүй болж байна.

НҮБ-ын төлөөлөгчийн орлогч Фархан Хак "Бидэнд түлш маш их хэрэгтэй байна. Тусламж яаж хүрэх нь хамаагүй. Түлшгүй учир тусламж хүргэж чадахгүй байна" гэж байжээ.

АНУ-ын арми Пүрэв гаригийн эхээр Газын эрэг дагуу хөлөг онгоцны хөвөгч зогсоол суурилуулж дууссан. Албаны хүмүүс ирэх долоо хоног гэхэд эцсийн шалгалтыг хийж, боомтыг ашиглаж эхэлнэ. Ерөнхийлөгч Жо Байден хоёр сар гаруйн өмнө 320 сая ам.долларын өртөгтэй хөлөг онгоцны төслийг санаачилсан байдаг. Палестинчуудад туслах зорилгоор эхлүүлсэн уг төсөл Израилийн хилийн боомт дагуух дайныг хязгаарлана гэж найдаж байна. Усан онгоцыг Газын хотоос баруун өмнө зүгт израильчуудын барьсан боомтын байгууламжид байршуулна.

АНУ-ын албаны хүмүүс 500 тонн хүнсний бүтээгдэхүүн Газын эрэгт хэдхэн хоногийн дараа хүргэгдэж эхэлнэ гэж мэдэгдсэн. Мөн хөлөг онгоцны болон ажилчдын аюулгүй байдлыг хангах талаар Израилийн талтай хэлэлцэх юм байна. Гэсэн хэдий ч тусламжийн бүлгүүд Газад хэрхэн аюулгүй ажиллаж, хамгийн их хэрэгцээтэй хүмүүст хоол хүнс тараах вэ гэсэн асуулт ундарсаар байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.