Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон


4-р сарын 26
15 цаг 03 минут

Галт тэрэг, шатахууны машинтай мөргөлдсөн осол гараад буй. 

Уг ослын талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 22-ын товчооны орчимд 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд галт тэрэг, шатахууны машин мөргөлдсөн осол гарсан.

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй.

Тээврийн Цагдаагийн Албаны төмөр зам дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Осол гарах үед автомашин шатахуун ачаагүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэсэн мэдээллийг өглөө.

Жолооч нар төмөр замын гарамд ойртон ирсэн бол хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгож, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос гишгэхэд галт тэрэгний явж байгаа хурд, жингээс шалтгаалан 800-900 метр замыг туулж, зогсдог байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав2 цаг 33 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ2 цаг 34 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна2 цаг 36 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?2 цаг 38 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно2 цаг 39 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална2 цаг 39 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй2 цаг 40 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна2 цаг 40 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов2 цаг 41 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо2 цаг 42 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.