Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов


4-р сарын 26
14 цаг 57 минут

Сибирийн Чита хотын нэгэн өсвөр насны охин дайныг эсэргүүцсэн хэргээр 3.5 жилийн хорих ял сонсчээ. Тодруулбал, түүнийг дайны эсрэг граффити бичиж, цахим хаяг хөтөлсөн хэргээр буруутгасан байна. Энэ нь насанд хүрээгүй хүүхэд дайны эсрэг үзэл бодлоосоо болж шоронд хоригдож буй анхны тохиолдол юм.

17 настай Любовь Лизунова нь 19 настай Александр Снежков, 23 настай Владислав Вишневский нарын хамт 2022 оны аравдугаар сард саатуулагджээ. Лизунова тухайн үед 15 настай байсан гэсэн үг.

Лизунова, Снежков нарыг “Росфинмониторинг” байгууллагаас алан хядагчид болон хэт даврагчдын бүртгэлд оруулсан. Ингэснээр шүүхийн шийдвэргүйгээр тэдний дансыг царцаах боломжтой болдог аж.

Шүүх байгууллага Пүрэв гаригт Лизуноваг хоёр зүйл ангиар буруутган, залуучуудын хорих төвд 3.5 жил хоригдох ял оноожээ. Мөн түүний интернэт ашиглах эрхийг гурван жилээр хассан байна. Харин Снежковыг гурван зүйл ангиар буруутгаж, зургаан жилийн хорих ял оноожээ. Вишневскийг хэт даврах, эвдэн сүйтгэх үйл ажиллагаанд тусалсан хэргээр 1.5 жил хорих болсон байна.

Эх сурвалж: MOSCOW TIMES

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав1 цаг 14 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ1 цаг 15 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна1 цаг 17 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?1 цаг 19 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно1 цаг 20 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална1 цаг 20 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй1 цаг 21 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна1 цаг 21 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов1 цаг 22 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо1 цаг 23 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.