"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"


4-р сарын 26
14 цаг 53 минут

Манай улсын эрчим хүчний салбарт хүндрэлийг арилгахад жижигхэн хүчин чадлын цахилгаан станцууд байгуулах нь зүйтэйг эрчим хүчний шинжээч Л.Жамбаа ярьж байв. 

Мөн Английн компанийн хийсэн судалгаагаар дотооддоо урсгалтай голуудын 30-40 байршилд жижиг хэмжээний буюу 10-30 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжтой гэж гарсан талаар дурдсан юм. 

Тэгвэл манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бичсэн нийтлэлдээ "Төв Азийн уулархаг нутгаас Пакистан хүртэл усан цахилгаан эрчим хүчний станц барихад тусалж байна" гэж онцолсон байв.

Иймд хоёр улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах боломж болон Их Британиас Монголд энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол бий эсэхийг түүнээс тодрууллаа. 

Сайд Дэвид Камерон "Бид бүхний өмнө уур амьсгалын өөрчлөлт гэдэг томоохон бэрхшээл тулгараад байгаа. Үүнийг шийдэж, ногоон эрчим хүчний үүсвэртэй болоход нь Монгол Улсад туслахад Их хангалттай туршлага, технологитой компаниуд Их Британи улсад бий.

Монгол Улсын нүүрсхүчлийн хий ялгаруулалтын хэмжээ өндөр байгаа. Бууруулахад нь Их Британи улс туслахыг хүсэж байна.

Энэ чиглэлд хөрөнгө оруулахыг хүсэж байгаа бусад улс орноос ялгаатай нь бид Монгол Улсад ямарваа нэг шалгуур тавихгүй. Танай улсад тусалж, нүүрсхүчлийн хий болон агаарын бохирдлыг бууруулахад манай компаниуд өөрсдийн технологи, туршлагыг өгч, хөрөнгө оруулахад бэлэн байгаа. 

Ногоон эрчим хүчний үүсвэрийг гаргахад салхи, нар, усан цахилгаан станц барих нь Монгол Улсын ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад маш чухал үүрэгтэй. Манай улсын технологи, туршлагыг хүлээн авснаар Монгол Улсын ард иргэд ашиг тусыг нь хүртэх юм" хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав5 цаг 41 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ5 цаг 42 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна5 цаг 44 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?5 цаг 46 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно5 цаг 47 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална5 цаг 47 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй5 цаг 48 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна5 цаг 48 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов5 цаг 49 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 цаг 50 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.