Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ


4-р сарын 24
15 цаг 38 минут

Онцгой байдлын байгууллагад өчигдөр/2024.04.23/ айлын байшин шар усны үерт автсан нэг дуудлага бүртгэгджээ.

Тус байгууллагаас мэдээлснээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд айлын хашаа байшин шар усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 16:18 цагт хүлээн авчээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагч нар иргэний 6х5 метрийн хэмжээтэй байшинд орсон таван тонн орчим усыг мотопомпоор соруулсан байна.

Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүллээ.

Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд 1,487 айл өрх бий. Үүнээс

  1. Баянгол дүүрэгт 25
  2. Баянзүрх дүүрэгт 344
  3. Налайх дүүрэгт 238
  4. Сонгинохайрхан дүүрэгт 194
  5. Сүхбаатар дүүрэгт 739
  6. Хан-Уул дүүрэгт 76
  7. Чингэлтэй дүүрэгт 102 гээд нийт 38 хорооны айлууд байгааг мэдээлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав4 цаг 12 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ4 цаг 13 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна4 цаг 15 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?4 цаг 16 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно4 цаг 17 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална4 цаг 18 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй4 цаг 19 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна4 цаг 19 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов4 цаг 20 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо4 цаг 21 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.