Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна


4-р сарын 23
15 цаг 33 минут

 Итали улсад жил бүр зохион байгуулагддаг "Festival dell’ oriente" олон улсын наадамд манай улсаас 30 гаруй аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. 

Энэхүү фестивальд Монгол Улс анх удаа зочин орноор оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК ажиллаж байна. Харин дэмжигч байгууллагаар Итали улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яам оролцож байгаа юм. 

Дэлхийн улс орнуудын түүх, соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилготой “FESTIVAL DELL’ORIENTE” наадам нь Италийн Ром, Наполи, Перужа, Милан, Турин зэрэг 10 том хотод жил бүр болдог уламжлалтай. Фестивальд Энэтхэг, Хятад, Япон, Тайланд, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Бангладеш, Монгол, Балба, Шри-Ланка, Мьянмар зэрэг Азийн 20 орчим улс тогтмол оролцдог ажээ. 

Эдгээр орон фестивалийн үеэр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа, урлагийн тоглолт, үндэсний хоолны амталгаа, үндэсний хувцас, цайны урлаг, уламжлалт анагаах ухаан, дуу, бүжиг, тулааны урлаг болон уламжлалт гар урлалын бүтээлээ танилцуулдаг байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав5 цагийн өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ5 цаг 1 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна5 цаг 3 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?5 цаг 4 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно5 цаг 5 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална5 цаг 6 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй5 цаг 7 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна5 цаг 7 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов5 цаг 8 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 цаг 9 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.