Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ


4-р сарын 22
18 цаг 07 минут

Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ

Иракийн Зуммар хотын захаас Сирийн зүүн хойд байрлах АНУ-ын цэргийн бааз руу таван удаа пуужин харвасан гэж тус улсын Аюулгүй байдлын алба мэдэгдэв. Жижиг оврын ачааны машин дээр пуужин харвах төхөөрөмжийг суурилуулсан байсан ба  харвах мөчид тус машин дэлбэрсэн байна. Ирак дахь Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд хоёрдугаар сард  АНУ-ын  эсрэг довтолгоогоо зогсоосноос хойш Даваа гаригийн эхээр болсон халдлага анхны тохиолдол боллоо. Мөн  Иракийн ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Судани АНУ-д айлчилж,  ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаны дараахан болов.

Иракийн зэвсэгт бүлэглэлүүд тус улсад байгаа АНУ-ын хүчин рүү дахин цохилт өгөхөөр шийдсэн гэж Иракийн Катаиб Хезболла мэдэгдэв. Тэд Америкийн цэргийг гаргах хэлэлцээрт ахиц дэвшил гарахгүй байгааг буруутгаж,  "Болсон явдал бол эхлэл" гэж мэдэгджээ. АНУ-ын хувьд пуужингийн цохилт амжилтгүй болсон гэж мэдэгдсэн ба сөнөөгч пуужин ашиглаж өөрсдийн цэргээ хамгаалж чадсан гэв. Зуммар хотоос харвасан пуужингууд баазыг онож чадсан эсэх нь тодорхойгүй бөгөөд гэмтсэн хүн байхгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав1 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ1 цаг 51 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна1 цаг 52 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?1 цаг 54 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно1 цаг 55 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална1 цаг 56 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй1 цаг 57 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна1 цаг 57 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов1 цаг 58 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо1 цаг 59 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.