Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов


4-р сарын 22
18 цаг 05 минут

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвийн хүрээнд Бангкок хотноо өнөөдөр эхэллээ.

 

Тус чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы даргын үүрэгт ажлаа 79 дүгээр чуулганы дарга Тонга Улсын Гадаад хэргийн сайд Фекитамоэла Катоа Утойкаманугаас хүлээн авав. НҮБ-ын АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы дарга, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ технологийн дэвшил ба уур амьсгалын өөрчлөлтийн уулзварт цаг үеийн тулгамдсан сорилтыг шийдвэрлэхийн тулд цахим инновацын хүчийг ашиглаж, илүү тогтвортой ирээдүйд хүрэх ёстой гээд, бүс нутгийн цахим инновацын хөгжил нь эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг олон салбарт тогтвортой хөгжлийг хангах ихээхэн боломжийг олгож байна гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн цахим инновацаар дамжуулан тогтвортой хөгжлийг эрэлхийлэхийн хэрээр өмнө нь тулгарч буй аливаа сорилтыг анхааралдаа авч үзэх ёстойг тэмдэглээд, технологийн ашиг тусыг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд цахим тэгш бус байдал, мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг онцлолоо.

 

Комиссын 80 дугаар чуулган нь бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой сэдвийг хөндөж байгаагийн хувьд НҮБ-ын АНДЭЗНК нь цахим инноваци ба тогтвортой хөгжил хоорондын уялдааг бэхжүүлэх, бодит цахим шилжилтийг хангах шилдэг туршлага, технологийг хуваалцах стратегийн хамтын ажиллагааг дэмжихийг мөн уриалав.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав5 сар 9. 14:00Л.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ5 сар 9. 13:59Залуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна5 сар 9. 13:58ЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?5 сар 9. 13:56Тавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно5 сар 9. 13:55Б.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална5 сар 9. 13:54Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй5 сар 9. 13:54МАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна5 сар 9. 13:53ОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов5 сар 9. 13:52Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 13:51Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.