Өндөр халуурч, бөөлжвөл эмнэлэгт хандахыг зөвлөв


11-р сарын 28
14 цаг 47 минут

БНХАУ-д сүүлийн үед уушгины хатгалгаа нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Анх арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд бүсэд уушигны хатгалгаа нэмэгдэж байна гэдэг мэдээллийг БНХАУ-ын талаас хийсэн. Тэгвэл эл асуудлаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Энэ нь улс орнуудад хаалттай орчинд дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэг, нянгийн гаралтай халдвар аж.

 Монгол Улсад ч уг халдвар хязгаарлагдмал орчинд бүртгэгддэг, өөрөө эдгэдэг өвчлөл юм байна. Манай улсад энэхүү нянгийн гаралтай халдварыг антибиотикоор эмчилдэг ажээ. Шинж тэмдэг нь амьсгалын дээд замаар илэрдэг ч бага насныхан халдвар авсан тохиолдолд хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Тэр дундаа тав хүртэлх настай хүүхэд энэ вирусээр өвчилбөл хүндрэх эрсдэлтэй, томчууд хөнгөн тусдаг. 

Хэрвээ хүндэрвэл эмнэлэгт хэвтэх бөгөөд тав хүртэлх насны хүүхдүүд тусвал хүндрэх эрсдэлтэй халдвар аж. Урд хөршид тархсан амьсгалын замын энэ өвчлөл манай улсад илэрсэн тохиолдолд эм, антибиотикийн хангамж хангалттай байгааг ХӨСҮТ-өөс онцлов. 

Монгол Улсад энэхүү микоблазм тархах эрсдэл хэр өндөр байна вэ гэдэг дээр ХӨСҮТ, Гааль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд “дунд” гэж гарчээ. Уг үнэлгээг цаашид ч үргэлжлүүлэн хийнэ. Оношлохдоо PCR шинжилгээгээр оношилдог. Цар тахлын үед оношилгоо сайжирсан тул түүнийг илрүүлэх чадавхтай гэж үзжээ. Амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг, халуурдаг, чихний үрэсвэл болдог тул эмнэлгийн байгууллагад хандаж, оношилгоо хийлгэх шаардлагатай. 

Уг халдварын асуудлаар ХӨСҮТ нь 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай онлайн уулзалт хийхээр болжээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав1 цаг 59 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ2 цагийн өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна2 цаг 1 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?2 цаг 3 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно2 цаг 4 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална2 цаг 5 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй2 цаг 5 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна2 цаг 6 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов2 цаг 7 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо2 цаг 8 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.