Зүүн өмнөд Азид хэт халж, 30 хүн нас баржээ


5-р сарын 1
15 цаг 58 минут

Зүүн өмнөд Азид долоо хоногийн турш үргэлжилсэн халалт Даваа гаригт хамгийн дээд түвшиндээ хүрч, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн эрүүл мэндийн зөвлөмж иргэдэд хүргүүлжээ. Эрх баригчид биечлэн явуулах хичээлийг хоёр өдрийн турш цуцалсны дараа Филиппиний бүх улсын сургуулиудын сая сая сурагч, оюутнуудыг  Даваа гаригт  гэртээ үлдэхийг тушаажээ. Хүн бүрт гадаа гарахаас зайлсхийж, их хэмжээний ус уухыг зөвлөсөн ба  залуучууд, ахмад настнуудад онцгой анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ. Камбожид энэ жил сүүлийн 170 жилд тохиогоогүй хамгийн өндөр температуртай нүүр тулж байна гэж Усны нөөц, цаг уурын яамны хэвлэлийн төлөөлөгч Чан Юта "Associated Press"  агентлагт мэдэгдэв. Түүний агентлаг энэ долоо хоногт ихэнх нутгаар агаарын температур 43 хэм хүрч халах төлөвтэй байгааг онцлов.

Мьянмарын цаг уурын албанаас Даваа гаригт  мэдээлснээр, төв Магвей, Мандалай, Сагаинг, Баго зэрэг долоон тосгонд хамгийн өндөр температур ажиглагдсан байна. Өнгөрсөн долоо хоногт Мьянмарын хэд хэдэн хот дэлхийн хамгийн халуун цэгүүдийн жагсаалтад багтжээ. Филиппин бол Зүүн өмнөд Азийн бүгчим цаг агаарт хамгийн их нэрвэгдсэн улсуудын нэг бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт хичээлээ цуцалж, усны хомсдол, цахилгаан тасрах, хөдөө аж ахуйн үр тарианд хохирол учруулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Боловсролын яам 47 мянга гаруй улсын сургуулийн сурагчдыг гэрт суурилсан болон онлайн сургалтад шилжүүлэхийг тушаажээ. Мөн өндөр температурын улмаас эрүүл мэндэд нь эрсдэл учруулж болзошгүй гэх  засгийн газрын хөтөлбөрийг эсэргүүцэж буй жолооч нар Даваа гаригаас  эхлэн гурван өдрийн ажил хаялт зарлав.

Тайланд улсын баруун бүс нутагт цаг агаар 44 хэм хүртэл өссөн ба нийслэл Бангконг хотод 40 хэм хүртэл халжээ. Тус улсын цаг уурын албаны мэдээлснээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд халсан дээд хэмжээ энэ оныхтой харьцуулбал 1-2 хэм бага байгааг онцлов. Харин хур тунадасны хэмжээ өнгөрсөн оныхоос бага байна гэв. Өвчний хяналт, шалгалтын хэлтсийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт 30 хүн хэт халалтаас болж нас барсан гэв. Эрдэмтэд сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд халуунаас үүдэлтэй нас баралтын тоо температур мэдэгдэхүйц нэмэгдэж байгаатай холбоотой гэж мэдээлсэн. Энэ жилийн Ази дахь хэт халалтын аюултай байдал тодорхойгүй байгаа нь зарим талаараа нас баралтыг хэрхэн ангилах вэ гэсэн асуулт тавихад хүргэж байна.

Эх сурвалж:Associated Press

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.