26 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ


5-р сарын 17
16 цаг 37 минут

Алжирт 1998 онд иргэний дайн гарах үеэр алга болсон эрэгтэй 26 жилийн дараа олдлоо. Омар Бин Омран 19 настайдаа алга болсон ба орон нутгийн удирдлага түүнийг хулгайлагдсан эсвэл бусдын гарт амиа алдсан гэж мэдэгдэж байв.

Түүнийг энэ долоо хоногийн эхээр хуучин гэрээс нь 200 метрийн зайд орших хадлангийн зооринд байхыг нь олсон. Бин Омраны хөрш нь түүнийг хулгайлж, зооринд хорьсон байжээ.

Хууль зүйн яамнаас "аймшигтай" гэмт хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Хохирогч Омранд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэж мэдэгдлээ. “Орон нутгийн цагаар тавдугаар сарын 12-ны оройн 20:00 цагийн үед хохирогч 45 настай Омар Бин Омраныг 61 настай хөршийнхөө зооринд байхад нь олсон” гэж шүүхийн тайланд бичсэн байна. Хохирогчийн ээж 2013 онд нас барсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг мөн адил нас барсан байх магадлалтай гэж үзэж байсан. Бин Омран хааяа гэр бүлээ алсын зайнаас харж болно гэж аврагчдад хэлсэн. Учир нь олзолсон хөрш нь түүнд "нууц шившлэг" хийсэн учраас гэр бүлийнхээ гишүүдийг нэрлэж чадахгүй гэжээ.

Түүнийг олсон нь иргэний дайнаас хойш нууцлагдмал байсан нийгэмлэгийн хэргийг тайлсан юм. Дайнд гэр бүл, хамаатан саднаа алдсан иргэд Бин Омраны түүхийг уриа болгон ашиглах болжээ.

Иргэний дайны үеэр 200 мянга орчим хүн амиа алдсан. Энэ нь засгийн газрыг лалын шашинтны эсрэг байлгах хөдөлгөөнийг өрнүүлж, Алжирын "Хар арван жил" гэж нэрлэдэг.  Дайны үеэр 20 мянга орчим хүн барьцаалагдсан гэх тооцоо гарсан бол 2002 онд дууссан. Алжирын "SOS Disparus" нийгэмлэгийн мэдээлснээр зөвхөн 1992-1998 оны хооронд найман мянга орчим хүн сураггүй алга болсон байна.

26 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.