“Авлига хорооллын хоёр блокийг нураана”


5-р сарын 14
12 цаг 35 минут

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос дараах тодруулгыг хийлээ.


-Зам засварын ажил эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн газар авто зам шинэчлэх, үерийн далан шуудуу татах ажил хийгдэж байна вэ. Хэд орчим төгрөгийн төсөв төлөвлөсөн бэ? 

-Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 17 байршилд 19.5 км замыг шинэчлэх ажил хийгдэж байна. Зам засварын ажлыг иргэдэд хүндрэл учруулагүй байх зорилгоор шөнийн цагаар хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа.  Мөн хаасан замыг аль болох богино хугацаанд засварлаж дуусахаар төлөвлөөд явж байна.

Тухайлбал, Халдвартын эцсээс Наран туул зах хүртэлх авто зам, Вокзалаас ТБД андууд гэх зэргээр замын ажлууд явж байна. Жижиг нөхөөс мөн хийж байна.

Авто зам ашигласны төлбөрийн мөнгө Улаанбаатар хотын замыг засварлахад хүрэлцэхгүй байгаа.  Тийм учраас 150 тэрбум төгрөгөөр бонд гаргаж зам засвар хийхээр төлөвлөсөн.Энэ нь  эргээд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замаас болж ирэдийн машин эвдэрч байж болзошгүй. Энэнээс урьдчилан сэргийлэхэд ч ач холбогдолтой болох байх. Үерээс хамгаалах зорилгоор голын гольдрол дагуу баригдсан барилгыг буулгаж байна. Далан шуудууг хүчитгэн барих ажил хийж байна. Өнгөрсөн жил “Шунхлай” компанийн шатахуун түгээх станцыг буулгасан, мөн SOutlet-ыг буулгасан. Энэ жил голын гольдрол руу түрж орсон “Авлига” хорооллын хоёр блокийг нураана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Замын стандарт чанарт хэр анхаарч байна вэ. Шинээ зам тавилаа ч үерийн суваг шуудуу хийгээгүйгээс эргээд л эвдэрдэг?

-Ус тогтдог байршлуудыг Усны барилга геодези зураг зүйн газар гаргасан. Шинээр барьж байгаа авто зам бүрийг ус зайлуулах суваг, шуудуутай барьж байгаа. Тухайлбал, Дарь-Эхийн зам дээр маш их хэмжээний ус тогтдог байсан тул ус зайлуулах шугам тавилаа. Наадмаа хийдэг Төв цэнгэлдэхийн гадаах талбайд ус тогтдог тул шуудуу татаж байна.

Чанар стандартын дагуу зохих хяналтаа тавиад явж байгаа. Нэг зүйлийг анхааруулахад шинээр зам тавьсны дараа зам дээр будагч бодисоор тэмдэг тэмдэглэгээ хийсгээд илүүдэл бодис нь урссаныг зарим хүмүүс мэдэхгүйгээсээ  “Чанаргүй зам тавилаа” гэхчлэн буруу ташаа мэдээлэл цацаж байна.  Мэргэжлийн байгууллагууд барьж байгаа авто зам бүр дээр хяналтаа тавиад явж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.