ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв


5-р сарын 3
14 цаг 56 минут

Тожилт үйлчилгээний компанийн ажилтнуудын цалинг нэмж, хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нийслэлээс мэдээлж байв. Тэгвэл тэрхүү ам гарсан чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогчоо өчигдөр ТҮК-ийн ажилтнуудад албаныхан хүлээлгэж өгсөн юм.

Хэрэглээнд гаргаад нэг ч хоноогүй гудамжны тоос сорогч нь хотын шороог бүрэн сорж чадахгүй байгааг иргэд шүүмжилж эхэллээ.

Тоос сорогчийн овор хэмжээ их учир хоёр хүн ажиллуулж, нэг хүн чирч, нөгөө хүн нь тоосыг нь соруулж ажиллуулдаг байна.

Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил хийгдсэнээр ТҮК-ийнхэн ажлын багажаа тоос сорогчоор солих болсон. Нийслэлийн хэмжээнд нийт 900 гаруй үйлчлэгч зам талбайд цэвэрлэгээ хийдэг байна. Гэхдээ тэдний зүгээс “Юу ч гэсэн тоос сорогчоор нь хогоо цэвэрлээд үзье. Ер нь бол санаанд буухгүй л байна” гэцгээж буй. Харин олон нийтийн зүгээс техник хэрэгслийг нь солих нэрийн дор шахаа хийж, мөнгө тоншчих вий гэх хардлагыг ч тавьж эхлээд буй. Ямартай ч долоо хоног туршилт хийсний дараа дорвитой төхөөрөмж мөн эсэх нь тодорхой болох бизээ.

Сануулахад, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг 3,5 сая төгрөгт хүргэх амлалт өгсөн. Түүнийгээ ирэх зургадугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байна. Хэдийгээр ТҮК-ийнхний ажил хөдөлмөр амаргүй ч нэг сарынх нь цалин 3,5 сая төгрөгт хүрнэ гэдэг нь амьдралтай нийцэхгүй, сонгууль угтуулж авч буй арга хэмжээ гэж үзэх нэгэн ч бий юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.