“Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд 4 салбар хуралдаан болно


5-р сарын 15
15 цаг 50 минут

 “Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал” маргааш болно.

 

Тус хурлын хүрээнд “Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн хөгжил”, “Шинжлэх ухаан, технологийн санхүүжилт, дэд бүтэц”, “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдааныг  өнөөдөр зохион байгуулах юм. 

 

Хуралдаанаар шинжлэх ухаан, технологийн салбарын: 

-Эрх зүйн шинэчлэл 

26 жилийн дараа шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан. Хуульд тусгалаа олсон шинэ заалт, боломжуудын талаар хэлэлцэх болно. 

-Санхүүжилт, дэд бүтэц 

Шинжлэх ухаан, технологийн салбарт ДНБ-ий 0.12 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгож байна. Үүнийг 1 хувьд хүргэх нь ойрын ирээдүйн зорилт юм. Цаашид олон эх үүсвэрээс санхүүждэг болох, судалгаа шинжилгээний байгууллагууд орлого олох боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцэнэ. 

-Хүний нөөц 

2024 оны байдлаар салбарын хэмжээнд 7 мянга орчим хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нэг сая хүнд ногдох эрдэмтдийн тоо 374 байгаа нь олон улсын түвшинтэй харьцуулахад 3-5 дахин бага үзүүлэлт юм. Засгийн газрын тогтоолоор шинжлэх ухааны ажилчдын цалинг 2022-2024 онд жил бүр 10-40 хүртэл хувиар нэмэгдүүлсэн ч энэ нь шинжлэх ухааны салбарын судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд гарсан эрдэмтдийн бүтээл, оюуны үнэлэмж олон улсын түвшнээс доогуур үзүүлэлттэй байна. 

-Хамтын ажиллагаа 

Шинжлэх ухаан бол нэг салбарын биш салбар дамнасан үйл ажиллагаа юм. Агаарын бохирдол, түгжрэл, төвлөрөл гээд олон асуудал шинжлэх ухаанч судалгаанд суурилаагүй шийдвэр гаргалтаас үүдэлтэй. Тиймээс ялангуяа Монгол Улсын хөгжлийн суурь салбаруудад шинжлэх ухааны оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.