АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Ч.Номинг сонголоо


8-р сарын 5
16 цаг 27 минут

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн VII хурал одоо Тэрэлж зочид буудалд “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн дор болж байна.

 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нийгэм, эдийн засагт  чухал үүрэгтэйг дурдан эмэгтэйчүүдийн оролцоо, одоогийн байр суурь тун хангалтгүй байгааг онцоллоо. Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номин илтгэл тавихдаа шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн төлөөлөл бүх шатанд дэлхий даяар хангалтгүй байгааг баримт дурдан тэмдэглэлэв. Түүний илтгэлд дурдсанаар дэлхийн улс орнуудын удирдагчдын 7.2 хувь, сайд нарын 21.3 хувийг, парламентийн гишүүдийн 24.9, орон нутгийн сонгогддог албан тушаалтнуудын 36.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 Хурлаар АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номинг сонголоо. 

 Азийн улс төрийн намуудын төлөөлөл АУТНОУБХ-ын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурлаа дүгнэн, Улаанбаатарын тунхаглал гаргаснаар хурал өндөрлөнө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.