Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн


5-р сарын 8
12 цаг 57 минут

ЭМЯ-ны урилгаар Монгол Улсын хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, ДЭМБ-ын хамтарсан баг хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийхээр ирээд байна. 

Уг ажлын хүрээнд олон улсын баг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагуудтай энэ сарын 7-нд уулзаж хавдрын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл солилцлоо.

Мөн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцахаас гадна хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг Урологи-андрологийн төв, Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг, Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Эмнэлзүйн эмгэг судлалын төв лаборатори, Дүрс оношилгооны төв болон Цөмийн оношзүйн тасгуудад ажиллаж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.