Залуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна


5-р сарын 9
13 цаг 58 минут

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ буюу “Профайлинг” үйлчилгээг нэвтрүүлээд жил болж байна. 

Энэ үйлчилгээг одоогоор 20 мянга гаруй ажил хайгчид үзүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох сургалтад хамруулах, хувийн хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг нь хамтран боловсруулан ажилд зуучилж, хөдөлмөрийн зах зээлд хөлөө олоход нь дэмжсээр байгаа юм. 

Мөн хүртээмжтэй боловсролыг дэмжиж, эрэлттэй ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан хоёр жилийн сургалтын жишиг хөтөлбөрийг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хэрэгжүүлжээ. Төгсөгчдийн дийлэнх нь ажилтай болж, улмаар сургалтын хөтөлбөрийг бусад сургууль амжилттай дэлгэрүүлж байгаа нь боловсролын хөтөлбөрүүд хэрэгцээнд суурилахын ач холбогдол, үр дүнг харуулж байна.

Хамтын ажиллагааны гурав дахь чиглэл нь залуусын энтрепренершип ур чадварыг хөгжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг дэмжин, бизнес эрхлэх боломжоор хангах нь Монголд инновацыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хүн бүрд тогтвортой, өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг бий болгох чухал стратеги юм. Энэ хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай хамтран ирээдүйн бизнес эрхлэгчдийг бэлтгэх, тэдэнд харилцаа, энтрепренершипийн ур чадвар эзэмшүүлэх сургалтууд явуулж байгаа аж.

 “Монгол Улс залуусаа чадавхжуулан, идэвхийг нь нэмснээр тогтвортой хөгжинө. Залуус бол хөгжил дэвшлийн үр шимийг хүртэгч төдийгүй улс орныхоо ирээдүйн бүтээн байгуулалтад манлайлагч нь байх боломжтой”-г Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэмдэглэжээ. Үүний тулд залуусын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлж, тэдэнд нийгэм эдийн засгийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж, шинэчлэх боломж олгох, ажил хайгчдын ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлагатай байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо4 цаг 31 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ4 цаг 32 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө4 цаг 34 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ4 цаг 35 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ4 цаг 36 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн4 цаг 38 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов4 цаг 38 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд4 цаг 39 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна4 цаг 40 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна4 цаг 41 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.