Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ


4-р сарын 23
15 цаг 35 минут

Үндэсний аудитын газар өнөөдрөөс бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээх юм. Үүнд, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ. Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна. Тус мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлнэ хэмээн дээрх хуульд заасан. 

Мөрийн хөтөлбөрийг дараах байдлаар хүлээн авна. Үүнд, сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд дүгнэлт гаргахад шаардагдах мэдээлэл, мөн мөрийн хөтөлбөрийн 3 эх хувийг хэвлэмэл байдлаар болон хувийг /файл хэлбэрээр songuuli@audit.gov.mn цахим шуудангаар/ дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр Үндэсний аудитын газарт ажлын цагаар хүлээлгэн өгөх юм. Бие даагч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх боломжгүй тохиолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсэг зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар ирүүлэх аж.

 Бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын байгууллагатай өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүр мэдэгдэх юм.  Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, харилцах утасны дугаар, цахим шууданг итгэмжлэлд тусгасан байх аж. Тухайн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх бол иргэний үнэмлэх эсвэл хүчин төгөлдөр лавлагаатай ирнэ. Төрийн аудитын байгууллагаас нийцээгүй дүгнэлт гарсан бол уг дүгнэлтийг биеэр ирж авах боломжгүй тохиолдолд шуудангаар хүргүүлэх тодорхой хаяг болон цахим шуудангийн хаяг, утасны дугаараа ирүүлнэ гэж ҮАГ-аас мэдээллээ. 

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хуваарь:

2024.04.22 (Даваа гараг)-08:30 минутаас 21:00 цаг хүртэл

2024.04.23 (Мягмар гараг)-08:30 минутаас 21:00 цаг хүртэл

2024.04.24 (Лхагва гараг)-08:30 минутаас 00:00 цаг хүртэл байх юм.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 цаг 48 минутын өмнөТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.