"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"


4-р сарын 23
15 цаг 34 минут

Хайлаастад гарсан ослын талаар өнөөдөр /2024.04.23/ хохирогчдын ар гэрийнхэн мэдээлэл өглөө.


Хохирогчдын ар гэрийнхний зүгээс "Хариуцлагагүй жолоочийн ард авто зам болон хариуцлагагүй жолооны сургалтын асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлаас болж олон хүн, бага насны хүүхэд хохирч үлдэж байна. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар холбоо барьж, мэдээлэл өгөөгүй" гэдгийг  хэлсэн юм. Осолд өртсөн хүүхдүүдийн ээж "Хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд байна. Нэг хүүхэд нь ухаан ороогүй, бусад нь хагалгаанд орсон. Нэг айлын дөрвөн хүүхэд осолд өртсөн. Манай охины есөн настай нэг хүүхэд, хүүгийн 11 настай нэг хүүхэд, манай 16 настай бага хүүхэд, 25 настай охин маань хамт явж байсан юм. Хүүхдүүдийн хичээл тухайн өдрийн 15.45 цагт тараад, эгчтэйгээ тоглоомын талбай руу явсан юм. Тоглоомын талбай руу явж байхдаа замын хажуугаар явдаг юм. Хайлааст орчмын авто зам нь нарийн, осол аваар их гардаг байсан" гэв.

Хохирогчийн найз Г.Шинэтуяа "Эмчтэй нь уулзахад 25 настай найзын маань бие маш хүнд байгааг хэлсэн. Биеийнх нь таван цул эрхтэн бяцралттай, хавирга, сээрний яс нь хугарсан, гар нь хугарсан байдалтай эмнэлэгт ирж, дэлүүг нь хагалгаа хийж авсан. Өчигдөр гурав дахь хагалгаандаа орсон. Дахиад хоёр том хагалгаанд орно гэсэн. Тиймээс миний бие олон нийтийн сүлжээнд лайв хийсэн юм. Хүүхдүүдийн хувьд ч маш хүнд байдалтай байгаа. Бидэнд бас өмгөөлөгч хэрэгтэй байгаа. Доод талын үнэ нь 10-50 сая төгрөгийн үнэтэй байна. Өчигдөр хэвлэлд хандсанаар хоёр өмгөөлөгч  холбогдсон.

Манай найз өөрөө ажил хийдэггүй, ах нарынхаа хүүхдүүдийг хардаг байсан. Тэгээд хүүхдийнхээ ангийг сардаа нэг удаа цэвэрлэж, 70 мянган төгрөг авдаг байсан. Ээж, аав нь группт байдаг, айлын хашаа түрээсэлж амьдардаг айл.

Гэнэтийн осол аваарын улмаас энэ айл өрхөд санхүүгийн дарамт үүсч байна. Хэдэн сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг хэлж мэдэхгүй байна. Ар гэрийнхний амьдралыг сайжруулах, олон хүний эрүүл мэндийн эмчилгээнд зарцуулах хандивын аяныг эхлүүлнэ. Осол гаргасан жолоочийн зүгээс 16 настай охины ажил явдалд оролцоно гэсэн. Бидэнтэй ирж уулзаж байгаа" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА8 цаг 2 минутын өмнөТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.