Гадаад харилцааны яамны уулзвар дээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.16/ цагдаагийн албаны машин, жижиг суудлын машинтай мөргөлдөж, осолдсон. Ослын газар дээр харьяаллын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн гарч, хэмжилтийг хийж, мөрдөн шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Тус хэлтсээс ослыг шалгаж хариуцлага тооцсон эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах хариултыг өглөө.
Ослын улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд урьдчилсан байдлаар автомашины жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх дүгнэлт гарсан байна.
Одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд техникийн болон бусад дүгнэлт гараагүй байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих