АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзав


4-р сарын 22
18 цаг 02 минут

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг өнөөдөр АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзлаа. 

 

АНУ дахь шүүхийн захиргааны холбооноос зохион байгуулдаг томоохон хурал, чуулга уулзалтуудад захиргааны байгууллагын албан хаагчдыг тогтмол хамруулж, оролцоог хангах сонирхлоо Ерөнхий зөвлөлийн дарга уулзалтын эхэнд илэрхийлэв. Цаашид Монгол Улсад бусад улс орны шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчдыг хамруулсан Олон улсын түвшний бага хурлыг  зохион байгуулахад бүх талаар хамтран ажиллах боломжтой талаар ярилцав.  

 

АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвөөс хэрэгжүүлдэг ”Нээлттэй дэлхий” хөтөлбөрт оролцогчдын тоог нэмэгдүүлэх, тус улсын Засгийн газраас санхүүжилттэй бусад солилцооны хөтөлбөрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны албан хаагчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг тогтмол хамруулахад анхаарахыг хүсэв. Мөн стандарт, шаардлага хангасан шүүхийн загвар байрыг бий болгох тал дээр хоёр талаас хичээл зүтгэл гарган ажиллах тухай ярилцаж, шаардагдах танилцуулгыг холбогдох газарт уламжилж албан бичгээр хариу ирүүлэхээр тохиролцов. 

 

Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан Мюриэл Адамс болон Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг нар байлцав. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА6 цаг 22 минутын өмнөТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.