“МОНГОЛ УЛС-АРДЧИЛЛЫН БАЯН БҮРД” СЭДВЭЭР ЯРИЛЦАНА


4-р сарын 22
15 цаг 38 минут

“Монгол Улс-Ардчиллын баян бүрд”  сэдвээр ярилцана

Ардчилсан Нам болон Олон Улсын Ардчилсан Холбоо  (IDU)-ны хамтарсан олон улсын хурал Улаанбаатар хотноо энэ сарын 25-нд эхлэх гэж байна. 

Монгол Улс ардчиллын замаар замнасан 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар  анхаарал татах илтгэл, хэлэлцүүлгүүд энэ үеэр явагдах юм. 

Оролцох зочдын дунд Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр олон удаа ажиллаж байсан Эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм, Монголд олон удаа ирж ажиллаж байсан Данкан Макфарлайн, мөн түүнчлэн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид байгаа нь анхаарал татаж байна. 

Хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь Монголын эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлэлт дүгнэлтийн тухай байх болно. Тухайлбал, төсөв мөнгөний бодлого, эрчим хүчний бодлого, хувийн хэвшлийн оролцоо, Үндэсний баялгийн сан зэрэг сэдвүүд байх юм. 

Түүнчлэн өнөөдөр улам бүр хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи,  дижитал платформууд, хиймэл оюун ухааны талаар ч мөн ярилцах юм. 

 Технологи өдрөөс өдөрт бидний төсөөллөөс ч хурдтайгаар хөгжиж тэр хэрээр хүн төрөлхтөн энэ хурдтай өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, сөрөг үр нөлөөг багасгах талаар улам эрчимтэй ярилцах боллоо. 

Дэлхий даяар цахимжилт, хиймэл оюун ухаан нь  эрүүл мэнд, боловсрол, бизнес, үйлдвэрлэлийн салбарт хэвийн зүйл болж байна. Тиймээс бид хиймэл оюун ухааныг ямар зорилгоор, аль салбарт  нэвтрүүлэх вэ, бидэнд ямар сорил тулгарч байгаа, дэлхийн улс орнуудын хиймэл оюун ухаанд хандаж байгаа бодлого ямар байгаа зэргийг ярилцах болно. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА8 цаг 36 минутын өмнөТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.