Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн


3-р сарын 29
16 цаг 39 минут

Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн

Засгийн газрын хуралдаанаас ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасантай холбогдуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр /2024.03.29/ мэдээлэл хийлээ.

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг болж нэмэгдэх бол ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянга болж нэмэгдэнэ.

Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Нийт 12,8 мянган иргэнд энэ тэтгэмжийг.олгодог. 2020 онд мөнгөн тэтгэмж 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан бол 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 375 мянган төгрөг болж байгаа юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

-Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэх боломжтой юу. Олон нийтийн зүгээс Цалинтай ээж тэтгэмж юм бол хүүхдийн тоогоор олгож болдоггүй юм уу. Цалин юм бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх ёстой гэдэг санал гаргах болсон?

-Хүүхдийн мөнгө хүүхдийн тоогоор олгогдох ёстой.  Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэхээр  2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусган, Сангийн яаманд хүргүүлсэн.  50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр санал хүргүүлсэн. Энэ жил сонгуулийн жил учраас нэмэх боломжгүй. Халамжийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулиараа хориотой. Цалин,  тэтгэврийн тухайд өөр.

Одоо  Цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 тэрбумыг зарцуулдаг.

Хөдөлмөрийн хөлний доод хэмжээ болох 660 мянган төгрөгтэй дүйцүүлэн  олгоно гэвэл хамрах хүрээ нэмэгдэж орж ирнэ. Халамж гавэл зорилтот бүлэг рүү хүргэх ёстой. Халамжаас гаргахгүй бол халамжийн төсөв  томорч орж ирнэ.

Бид Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах үүрэг чиглэл авсан. Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий.  Төр хүн амын өсөлтөө дэмжих ёстой. Дэмжээгүйгээс  1990-2015 он хүртэл төрөлт буурсны горыг өнөөдөр бид  амсч байна.  Тийм учраас хүн амаа өсгөх бодлогыг дэмжих ёстой.  Нөгөө талдаа хөөдлмөр эрхлэлтийг дэмжих ёстой.

Тэгэхгүй бол үлдсэн жаахан хэсэг нь хөдөлмөр эрхлээд энэ их нэмэгдлийг төсөв дийлэх үү гэдэг асуудал үүснэ.

-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ. Сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин түлхүү нэмэгдэж байна уу?

-Тийм ээ, хамгийн өндөр нэмэгдэл сумдуудад очно гэсэн үг. Нэмэгдэл нь 20-40 хувь руу орж ирсэн. Суманд ажиллах төрийн албан хаагчдад тавигддаг шаардлага яамны мэргэжилтэнд тавигддаг шаардлага яг ижил. Төрийн зарим үйлчилгээ орон нутагт доголдож эхэлсэн. Сая олон улсын PISA -гаар орон нутаг дахь төрийн үйлчилгээ Улаанбаатар хотоос 2.5 дахин хоцрогдолтой гэдэг үнэлгээ гарсан. Сайн багш, эмч орон нутагт ажиллахгүй байна гэсэн үг. Улаанбаатар хотод давуу байдал үүсгээд байвал орон нутагт хүндрэл үүсэхээр байгаа учраас нэмэгдлийг нь сайжруулж өгсөн. Алслагдсан хилийн застав дээр ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагч дээрх нэмэгдэл хамгийн өндөр болж байгаа.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.