ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ


3-р сарын 28
17 цаг 47 минут

 Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор эрх бүхий албан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд 2023 онд хүргүүлсэн комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.  

 

ХЭҮК-ын гишүүд байгууллага, албан тушаалтан хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн зөрчлийг арилгуулахаар өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлсэн байна. Эдгээрийг агуулгаар нь харвал хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, жендэрийн эрх,  тэгш байдал, хүүхдийн эрх, хүүхдийн сурч боловсрох эрх, ЕБС-ийн дотуур байрны орчин нөхцөлтэй холбоотой шаардлага, зөвлөмжийн хувь хамгийн өндөр байжээ.

 

Тухайлбал, Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн сурч, боловсрох эрх зөрчигдөж байгаатай холбоотой гомдол, мэдээлэл иржээ. Уг гомдлын дагуу комиссын гишүүн шалгалт хийхэд сурагчид сургалтын агуулгыг бүрэн авч чаддаггүй, багш нар хичээлийн цагийг үр дүнгүй өнгөрүүлж, хичээл тасалдуулдаг гэсэн зөрчил илэрсэн байна. Мөн “Петрочайна Дачин Тамсаг” компанийн албан хаагчдын зүгээс ажлын байрны дарамт учруулдаг гэх гомдол ирсэн байна.

 

ХЭҮК-т ирж байгаа гомдол мэдээллүүдийн ихэнх нь хөдөлмөрийн харилцаан дахь маргаан буюу цалин хөлсөө дутуу авсан, нэмэгдэл хөлс олгодоггүй, илүү цагаар ажиллуулдаг, удирдах албан тушаалтны зүгээс дарамтын шинжтэй үйлдлүүд гаргадаг, жендэрийн ялгаварлан гадуурхалт их байна гэсэн гомдлууд байдаг аж.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.