"Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер бичлэг хийдэггүй нь тогтоогдсон" гэв


3-р сарын 27
16 цаг 50 минут

Орхон аймгийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилчдын усанд орох өрөөнд камер байршуулсан” гэх мэдээллийг шалгасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, тус газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Тодруулбал аймгийн Цагдаагийн газраас дээрх мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг явуулахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер нь ямар нэгэн тоног төхөөрөмжид холбогдоогүй, бичлэг хийдэггүй болох нь тогтоогдсон байна.

Тиймээс эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан “зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх” зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, ялангуяа хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, сургалт зохион байгуулж, цаашид хүний эрхийн зөрчил гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд:

  • Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах
  • Нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, уг дүрсний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр тараах, мэдээллийн эзнээс өөр хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрсний бичлэгийг бусдад үзүүлэх, хуулбарлаж өгөхийг хориглосон байдаг.

 

Эх сурвалж: УЕПГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.