Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр ирэх сараас 24 цагаар ажиллана


3-р сарын 27
16 цаг 47 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.

 Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэл бол боомтын сэргэлт юм. Энэхүү зорилтын хүрээнд өнгөрсөн онд Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг 8 боомтыг хөгжүүлж, бүтээн баигуулалтын ажлыг өрнүүлж буй. Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нэвтрүүлдэг уг боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах боломж бүрдэв. Тус боомтын үйл ажиллагаа ийнхүү өргөжсөнөөр зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэнэ. 

 Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагаар ажиллуулах хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн бөгөөд  32 жилийн дараа ийнхүү биелэлээ олж байна. Замын-Үүд хилийн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал буурах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах, цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлэх юм.

Замын-Үүд боомт нь Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ажилладаг, олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай боомт юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.