Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна


11-р сарын 27
15 цаг 25 минут

  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Их Засаг” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: 2026 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, ажиглагч овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.

Нэр дэвшигчдийн мэдээлэл:

1. Д.БАЯНДҮҮРЭН

2.Ж.БЯМБАДУЛАМ

3.Д.ДАВАА-ОЧИР

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-333 тоот, Төрийн байгуулалтын байнгын хороо. /Лавлах утас: 51-262992/

Цахим шуудангийн хаяг: bayasakh@parliament.mn

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Төрийн байгуулалтын байнгын хороо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна11 минут 39 секундын өмнөНийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ13 минут 39 секундын өмнөБитүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ14 минут 2 секундын өмнө“Өнгөрсөн хугацааны авлига, хулгайн хөрөнгийг хураая гэдэгт энэ хуулийн амин сүнс нь байгаа”19 минут 57 секундын өмнөУкраины дайнд Оросын хагас сая орчим цэрэг амиа алджээ21 минут 59 секундын өмнөЦаг агаарын таагүй байдлын улмаас АНУ-д 2400 гаруй нислэг саатжээ25 минут 39 секундын өмнөБАЯНХОНГОР: Аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулна26 минут 50 секундын өмнө"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ29 минут 7 секундын өмнөИлон Маск сансарт нэг сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авлаа29 минут 28 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн29 минут 59 секундын өмнөДүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо31 минут 1 секундын өмнөОросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ11 сар 25. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.