"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд болно.
Түүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодис агуулсан шахмал түлшний барьцалдуулагчийг БНХАУ-аас худалдан авч, улсын хилээр оруулахыг завдсан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн.
Албаныхны мэдээлснээр С.Даваасүрэн БНХАУ-ын аж ахуйн нэгжтэй 1000 тонн барьцалдуулагч худалдан авах урьдчилсан гэрээ байгуулсан бөгөөд уг ажиллагаатай холбоотойгоор өөртөө болон бусдад 1 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний давуу байдал бий болгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа аж.
Прокурорын байгууллагаас түүнд Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих