Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн


11-р сарын 27
15 цаг 06 минут

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2026.11.27/ цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ.

Тэрбээр, Овоо доо, Н.Номтойбаяр! Зургаан сарын дараа Бодь Интернэшнлийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барьж 86 гишүүн гарын үсэг зурсан байна.

Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая. Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт, дарамтад ороод эсвэл сая долларт худалдагдаад “могой шигээ” цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байна. Энэ удаа Бодийн 110 сая ам.долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна.

Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно. Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү, Н.Номтойбаяр аа!

Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлаар 2026.03.23-ны өдөр буюу найман сарын өмнө АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон дөрвөн цагийн бичлэг болон тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийг гаргаж өгсөн болно.

Энэ дөрвөн цагийн бичлэгийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна.

Бодийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйлд төвлөрч ажиллах шаардлагатай.

  • 1. Гашуунсухайтыг Бодь Интернэшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаж, пост болгон олон нийтэд түгээчих. Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа! Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж, олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй. 
  • 2. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хурлын 19 дүгээр тогтоолоор Бодь Интернэшнл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000 төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байгаа вэ? Бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих. Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авсныг тогтоогоод, улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…
  • 3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт Финансын дансыг АТГ 2022.12.18-ны өдөр олж тогтоогоод, надад танилцуулж байсан юм. Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ!

Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож, үнэн зөв мэдээллийг баримттай, нотолгоотой ярихаа үүгээр илэрхийлж байна.

Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ… гэжээ. 

"Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигын асуудалд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нэр холбогдсон бөгөөд тэрбээр энэ асуудлыг үгүйсгэж, хууль хяналтын байгууллагад шалгуулан нэр төрөө сэргээлгэхээр сайдын албан тушаалаас түдгэлзэх хүсэлтээ Ерөнхий сайд Н.Учралд өгөөд буй юм. Түүний хүсэлтийг УИХ-аар өнөөдөр үдээс хойш хэлэлцэнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна3 минут 27 секундын өмнөНийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ5 минут 27 секундын өмнөБитүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ5 минут 50 секундын өмнө“Өнгөрсөн хугацааны авлига, хулгайн хөрөнгийг хураая гэдэгт энэ хуулийн амин сүнс нь байгаа”11 минут 45 секундын өмнөУкраины дайнд Оросын хагас сая орчим цэрэг амиа алджээ13 минут 47 секундын өмнөЦаг агаарын таагүй байдлын улмаас АНУ-д 2400 гаруй нислэг саатжээ17 минут 27 секундын өмнөБАЯНХОНГОР: Аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулна18 минут 38 секундын өмнө"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ20 минут 55 секундын өмнөИлон Маск сансарт нэг сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авлаа21 минут 16 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн21 минут 47 секундын өмнөДүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо22 минут 49 секундын өмнөОросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ11 сар 25. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.