Дүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо


11-р сарын 27
15 цаг 05 минут

Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэл, ослын үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор төлөвлөсөн сургалт зохион байгуулдаг нь төслийн үндсэн гүйцэтгэгч Францын “Пома групп”-ийн бодлогын салшгүй нэг хэсэг байдаг ажээ.

Энэ хүрээнд Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн үйл ажиллагааны явцад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, техникийн гэмтэл, гэнэтийн саатал үүсэх эрсдэл учирч болзошгүй юм.

Эдгээр тохиолдолд зорчигчдыг аюулгүй буулгах, шуурхай тусламж үзүүлэхэд чиглэсэн үе шаттай сургалтыг төсөл хэрэгжүүлэгч “Пома групп”-ээс зохион байгуулж байна. Тухайлбал, ган татлага дээгүүр хөдөлгөөн хийх зориулалтын төхөөрөмжийг ашиглан аврах ажиллагаа явуулах боломжтой юм.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагч, мэргэжилтнүүд хамрагджээ. Энэ талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Х.Тэмүүжин “Бид онолын болон практик гэсэн хоёр үе шаттай сургалтад хамрагдсан. Онол давамгайлсан анхан шатны сургалт аравдугаар сард эхэлсэн бол одоо практик сургалт үргэлжилж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөх, багаж хэрэгслийг зөв ашиглах, өндрөөс аврах ажиллагаа явуулах, нэг кабинаас нөгөө кабин руу зориулалтын бэхэлгээ ашиглан аюулгүй шилжих зэрэг дадлага хийж байна.

Манай улсад анх удаа хэрэгжиж буй төсөл учраас энэхүү сургалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Мөн дүүжин замын тээврийн зориулалтын аврах, хамгаалах багаж хэрэгсэл, техник төхөөрөмжтэй ажиллах арга барилд суралцаж байна” хэмээв.

Инженерүүдийн онцолж буйгаар, энэхүү сургалт нь эвдрэл саатал гарсны дараах эрсдэл бус, харин түүнээс урьдчилан сэргийлэх, болзошгүй нөхцөлд бэлэн байдлыг хангах зорилготой төлөвлөгөөт ажлын нэг хэсэг юм.

Өөрөөр хэлбэл, осол, эрсдэл үүсэхээр байна гэсэн ойлголтоор бус, төсөл хэрэгжүүлэх бүхий л үе шатанд зайлшгүй анхаарч, зохион байгуулах шаардлагатай урьдчилан сэргийлэх ажлын нэг гэдгийг инженерүүд тодотгожээ. Сургалтыг Пома групп-ийн өндрөөс аврах ажиллагааны сургагч багш Bertrand Malrait удирдан чиглүүлж буй.

Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Украины дайнд Оросын хагас сая орчим цэрэг амиа алджээ1 минут 48 секундын өмнөЦаг агаарын таагүй байдлын улмаас АНУ-д 2400 гаруй нислэг саатжээ5 минут 28 секундын өмнөБАЯНХОНГОР: Аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулна6 минут 39 секундын өмнө"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ8 минут 56 секундын өмнөИлон Маск сансарт нэг сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авлаа9 минут 17 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн9 минут 48 секундын өмнөДүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо10 минут 50 секундын өмнөОросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ11 сар 25. 15:44Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар бууруулна11 сар 25. 15:43Өмнөх жилийн алдааг давтахгүйн тулд нөөцийн маханд 30.7 тэрбумыг төсөвлөжээ11 сар 25. 15:43Үндсэн ажлаасаа НДШ төлдөг бол нэмэлт орлогоосоо давхар төлөхгүй байж болно11 сар 25. 15:42"Атар" талхны үнэ 350-600 төгрөгөөр нэмэгджээ11 сар 25. 15:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.