Үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт ажил хийж, ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр орлого олдог иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ давхар төлөхгүй байх боломжтой болжээ. Уг зохицуулалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Одоогийн зохицуулалтаар иргэн үндсэн ажлынхаа хөдөлмөрийн гэрээгээр НДШ төлөхөөс гадна нэмэлт гэрээгээр олсон орлогоосоо мөн шимтгэл төлдөг.
Харин шинэ зохицуулалтаар үндсэн ажлынхаа хөдөлмөрийн гэрээгээр нийгмийн даатгалд даатгуулж байгаа хүн нэмэлт ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний орлогоосоо шимтгэл төлөхгүй байх сонголттой болно.
Жишээлбэл, А компанид үндсэн ажилтнаар ажилладаг иргэн ажлынхаа хажуугаар өөр байгууллагад сургалт орж, нэмэлт орлого олдог байж болно. Тэрбээр үндсэн ажлынхаа цалингаас НДШ төлж байгаа бол сургалт орсон орлогоосоо дахин шимтгэл төлөхгүй байх боломжтой болох юм.
Харин ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах хэд хэдэн гэрээгээр ажилладаг иргэн өөрт нь таатай нөхцөлтэй нэг гэрээгээ сонгож, тухайн гэрээнээсээ нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна. Тухайлбал, гурван байгууллагатай ийм төрлийн гэрээ байгуулсан бол гурван гэрээнээсээ бус, өөрт таатай нөхцөлтэй нэг гэрээнээсээ шимтгэл төлнө.
Энэ зохицуулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.11, 7.12 дахь хэсэгт тусгасан байна. Үүнд:

Сэтгэгдэл бичих