Иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг "Атар" талхны үнэ нэмэгджээ. "Талх чихэр" ХХК-ийн нэрийн барааны дэлгүүрт атар талхыг 2700 төгрөгөөр худалдаж байсан бол 11-р сарын 23-наас эхлэн 350 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин бусад хүнсний дэлгүүрт атар талхыг 2800-3400 төгрөгөөр худалдаж байсан юм. 11-р сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн I хороон дахь супермаркетад атар талхыг 3990 төгрөгөөр худалдаж эхэлсэн байв.

Сэтгэгдэл бичих