Маргааш буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Учир нь энэ өдөр Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр тохиож, бүх нийтээр амрах юм. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр байхаар заасан байдаг.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр бүх нийтийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Иймд маргааш жолооч нар улсын дугаарын сүүлийн орноос үл хамааран замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Харин арваннэгдүгээр сарын 27-ны баасан гарагаас автомашины дугаарын хязгаарлалт ердийн хуваарийн дагуу үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих