Улаанбаатар хотын хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гол нэрийн барааны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины мах, талх, сонгинын үнэ өссөн бол ямааны мах, лууван, хүрэн манжингийн үнэ буурчээ.
2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаарх үнийн мэдээллээр 480 үнийн ажиглалтаас 26-д нь үнэ өсөж, зургаад нь буурсан байна. Харин 381 ажиглалтад үнэ тогтвортой байжээ.
Тухайлбал, Сонгинохайрхан захад сонгинын үнэ өмнөх долоо хоногт 4000 төгрөг байсан бол энэ долоо хоногт 6000 төгрөг болж, 50 хувиар өссөн байна. Хархорин захад 4000 төгрөгөөс 5000 төгрөг болж нэмэгджээ.
Мөн Амгалан захад Мишээл талхны үнэ 4000 төгрөгөөс 4800 төгрөг болж, 20 хувиар өссөн байна. Тус захад Атар талх 300 төгрөгөөр нэмэгдэж, 3300 төгрөгт хүрчээ.
Махны үнийн хувьд Номин супермаркетад хонины махны үнэ 21,980 төгрөгөөс 25,480 төгрөг болж, 3500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Амгалан захад ястай хонины мах 20,000 төгрөгөөс 22,500 төгрөг болж өсжээ.
Харин Хархорин захад ястай ямааны махны үнэ 21,000 төгрөгөөс 18,000 төгрөг болж, 3000 төгрөгөөр буурсан байна. Баянзүрх захад лууван болон хүрэн манжингийн үнэ тус бүр 4000 төгрөгөөс 3500 төгрөг болж буурчээ.

Сэтгэгдэл бичих