Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина


11-р сарын 25
15 цаг 39 минут

Өнөөдөр та бүхэнд танилцуулах гол үндсэн асуудал маань Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль байгаа юм. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжээд, энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон.

Бидний хувьд өнөөдөр авлигын гэмт хэрэгтэй тэмцэхдээ зөвхөн гэмт хэрэг илрүүлэх төдийгөөр хязгаарлахгүйгээр тогтолцоогоор нь харж, суурь өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд татварын тайлагнал болон буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Сангийн яамтай санал солилцож, үзэл баримтлалын түвшинд боловсруулж байна.

Өнөөгийн тогтолцоогоор хувь хүний орлогын албан татварын жишээн дээр авч үзэхэд цалин, орлого олсон хүн татвараа тайлагнах эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал байхгүй учраас төдийлөн тайлагнадаггүй тохиолдол бий. Үүнээс үүдэн тухайн хүний олсон орлого, төлсөн татвар, хэрэглээ хоорондоо нийцэхгүй асуудал гардаг.

Тэр дундаа нийтийн болон улс төрийн албан тушаалтнуудын хэрэглээ нь орлоготойгоо нийцэхгүй байна. Энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм биш үү, авлигын гэмт хэрэгтэй холбоотойгоор эд хөрөнгө олж авсан юм биш үү гэсэн шүүмжлэл олон нийтээс гардаг.

Өнөөдрийн хөрөнгө, орлогын мэдүүлэг буюу ХОМ нь авлигаас сэргийлэх арга хэрэгсэл болж бүрэн дүүрэн чадахгүй байна. Тиймээс татварын тайлагналын олон улсын зарчмуудыг Монгол Улсын татварын тогтолцоонд нэвтрүүлэх шаардлагатай.

Олон улсад, тухайлбал Америк, Австрали, Япон зэрэг улсад хүн хууль ёсны орлого олсон бол татвараа төлж, тайлангаа хүргүүлдэг. Үнэн зөв тайлагнасныхаа дагуу төрөөс урамшуулал авч, татварын буцаан олголт авдаг тогтолцоо бий.

Магадгүй энэ жил 40-55 сая төгрөгийн цалин аваад, түүнээсээ татвараа төлсөн бол тодорхой 10-20 хувийг нь буцааж авдаг ч юм уу, ийм буцаан олголтын урамшууллын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

Таны орлого хууль ёсных бол татвараа төл, тайлагна, тэгээд урамшуулал, буцаан олголтоо ав гэдэг үндсэн суурь систем байгаа юм. Татвараас зайлсхийсэн бол тухайн хүн хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, татварын өр төлбөрөө төлдөг байх ёстой. Харин хууль бус орлого олсон бол тэр орлогыг нь илрүүлж, хураан авч, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг олон улсын практик, жишиг зарчим байдаг.

Бид энэ сайн туршлагыг улс орондоо нутагшуулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдөр үүнийг хэрэгжүүлэх боломж бүрэн байна. НӨАТ-ын систем, E-Mongolia, блокчэйн технологи ашиглаад авлига, хууль бус орлогыг илрүүлэх, хянах, татвар, санхүүгийн хяналтын системийг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр иргэдийн орлого албан ёсоор бүртгэгдэнэ. Банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, хөрөнгөө барьцаалах үед тухайн хүний зээлийн болон орлогын түүхээр дамжин хянагдах боломж бүрдэнэ.

Татварын бүртгэлжүүлэлт сайжирч, татвараар дамжин төр иргэнтэйгээ холбогдох гүүр бий болно. Нөгөө талдаа авлигаас сэргийлэх, далд эдийн засгийг хумих боломж бүрдэнэ. Том зургаараа Монгол Улсын авлигын индекс дээшилж, татварын бааз суурь нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Бид татварын тайлагнал болон буцаан олголтын энэ суурь зарчмыг Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөлд тусгаж өгсөн. Харин татварын харилцаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар цаашид боловсруулж ажиллах шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ17 минут 36 секундын өмнөНөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудал өмнөх жилүүдэд ч удаа дараа хөндөгдөж ирсэн. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 16-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдсэнээр, нөөцийн махны үнэ өссөн, нөөц бүрдүүлэлт хангалтгүй байсан зэрэг асуудал үүнд нөлөөлсөн. Түүнчлэн мах бэлтгэн нийлүүлэгч гэрээт компаниудын тооцоонд зөрүү гарсан, нөөцөлсөн гэх махны зарим хэсэг борлуулалтад гараагүй гэх асуудлыг шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл нийслэлээс 2027 оны нөөцийн мах бэлтгэлд нийт 30.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн мах бэлтгэлийг нэг эх үүсвэрээс бус, арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлт, аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван чиглэлээр зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэлийг гурван ангиллаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, арилжааны банкны зээлээр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм. Хоёрдугаарт, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Гуравдугаарт, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхээр тусгажээ. Эдгээр гурван эх үүсвэрээр бэлтгэгдэх маханд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, арилжааны банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна бондын эх үүсвэрээр мах бэлтгэх тохиолдолд ч арилжааны банкны зээлтэй дүйцүүлэн 12 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох шийдвэр гаргажээ. Төсөвт тусгахаар санал өгсөн санхүүжилтийн задаргааг авч үзвэл, арилжааны банкны зээлийн эх үүсвэрт 6.3 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 7 тэрбум төгрөг, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхэд 9.4 тэрбум төгрөг тусгахаар болсон байна. Харин үлдсэн 7.9 тэрбум төгрөг нь 2028 онд мах бэлтгэхтэй холбоотой аж. Тухайн онд ойролцоогоор 8000 тонн мах бэлтгэхээр төсөөлж байгаа бөгөөд мах бэлтгэлийг ес, аравдугаар сараас эхлэн арванхоёрдугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хүүгийн хөнгөлөлтийг тусад нь тооцож, нийт 30.7 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн байна. Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажиллагааны талаар өгсөн мэдээллээр, энэ жил нийт 27 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцжээ. Үүнээс тавигдсан шаардлагыг хангасан 14 аж ахуйн нэгжтэй нийт 6000 гаруй тонн мах бэлтгэхээр гэрээ байгуулсан байна. Харин өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх чиглэлээр нийт долоон аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс таван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Бондын эх үүсвэрээр мах бэлтгэх чиглэлд одоогоор нэг ч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны бэлтгэлийг гурван өөр санхүүжилтийн эх үүсвэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн ч бондын эх үүсвэрийн хүрээнд гэрээ байгуулах ажил хараахан эхлээгүй байгаа юм. Өмнөх жилүүдэд нөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөцийн бүрдүүлэлттэй холбоотой асуудал үүсэж, улмаар бэлтгэн нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн тооцоонд шалгалт хийх нөхцөл байдал бий болсон. Энэ удаад нийслэлээс нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.18 минут 8 секундын өмнөӨмнөх жилийн алдааг давтахгүйн тулд нөөцийн маханд 30.7 тэрбумыг төсөвлөжээ18 минут 48 секундын өмнөҮндсэн ажлаасаа НДШ төлдөг бол нэмэлт орлогоосоо давхар төлөхгүй байж болно19 минут 42 секундын өмнө"Атар" талхны үнэ 350-600 төгрөгөөр нэмэгджээ20 минут 13 секундын өмнөМаргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй20 минут 45 секундын өмнөМахны үнэ өсөж, манжингийн үнэ буурчээ21 минут 3 секундын өмнөАжил хийдэг оюутан НДШ төлөхгүй байх боломжтой болно21 минут 47 секундын өмнөХууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина22 минут 37 секундын өмнөХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ХОЛБОГДОХ ШАЛГУУР, ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН БҮР БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ26 минут 49 секундын өмнөГадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ11 сар 24. 16:2819 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө11 сар 24. 16:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.