Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна


11-р сарын 19
14 цаг 58 минут

Турк улсын Анталья хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын COP31-ийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Япон Улсын Байгаль орчны сайд Сасагава Хироёшитой албан уулзалт хийж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.


Уулзалтын үеэр талууд нүүрстөрөгчийн зах зээл болон Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын хүрээнд хуримтлуулсан туршлагад тулгуурлан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжийн талаар хэлэлцлээ.
Монголын талаас сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуур, эрчим хүчний үр ашиг, хог хаягдлын менежмент, дулаан хангамжийн шинэчлэл, бэлчээрийн тогтвортой менежмент болон доройтсон газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Харин Японы талаас экосистем болон доройтсон газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр өөрийн орны туршлага, дэвшилтэт технологийг хуваалцах, мөн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Талууд Японы дэвшилтэт технологи, сайн туршлагад суурилсан хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улмаар доройтсон газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад санал нэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна17 минут 17 секундын өмнөДоройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна17 минут 49 секундын өмнө"Улс төрчдийн захиалгаар хэрэгжүүлсэн 15.8 их наядын хөтөлбөрийн гор өнөөдөр гарч байна"18 минут 14 секундын өмнөХ.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “Тэхийн зогсоол” болгох хэрэгтэй18 минут 35 секундын өмнөЦагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга Ж.Болдыг анх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-нд ЦЕГ-ын даргаар томилж байв. Сүүлд 2025 оны аравдугаар сарын 28-нд Г.Занданшатарын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Ж.Болдыг дахин ЦЕГ-ын даргаар томилсон юм. Ж.Болд өмнө нь 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Тэрбээр 2025 оны зургадугаар сараас Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөн 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ. Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга, 2017-2020 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байжээ.19 минут 7 секундын өмнөХуулийн байгууллагын удирдлагыг хэн томилсон бэ?20 минут 29 секундын өмнөМонголын алхагчид 8 улсын олон улсын фестивальд амжилттай оролцлоо22 минут 20 секундын өмнө"Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна"23 минут 40 секундын өмнөСүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан27 минут 8 секундын өмнөОюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав11 сар 18. 14:28МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна11 сар 18. 14:26Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ11 сар 18. 14:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.