"Улс төрчдийн захиалгаар хэрэгжүүлсэн 15.8 их наядын хөтөлбөрийн гор өнөөдөр гарч байна"


11-р сарын 19
14 цаг 58 минут

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат Монголбанкны бие даасан байдал алдагдаж, улс төрчдийн нөлөөгөөр төсвийн шинжтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлсний үр дагавар өнөөдөр гарч байгааг шүүмжиллээ. 

Тэрээр "Үнэхээр одоо засаглалын хямралд орж байна. Монголбанк чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй ийм байдал руу оржээ.  Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд албан тушаалаараа далайлгаж шийдвэр гаргуулдаг, янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсний гор  өнөөдөр гарч байгаа юм.

Ер нь цаашдаа ингэж явах юм бол энэ улс орны мөнгөний бодлого, Монголбанкны бодлогын ажлууд гацна гэдэг нь харагдаж байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн яриа сонссон. Хуулийн төслөө боловсруулаад оруулж ирээрэй. Монголбанк бие даасан байх ёстой шүү.

Улс төрчид, дарга нарын захиалгаар энэ олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөдөр 15.8 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн Монголбанк  өөрөө хүнд байдалд орсон байна" гэв.

Мөн тэрээр одоогийн эрх баригчдын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг дэмжих зорилтууд өнөөдөр хэрэгжихгүй байгааг шүүмжиллээ.

Тэрээр

  • "Мөрийн хөтөлбөрт улсын төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувьд хүргэнэ гэж тусгасан ч өнөөдөр 36 хувийг давсан. Худалч. 
  • Иинфляцын түвшнийг тогтвортой байлгана гэсэн ч өнөөдөр инфляц 13-14 хувьд хүрсэн. Худалч.

Ийм худалч хүмүүсийн бодлогыг та бүхэн хэрэгжүүлж, өнөөдөр Монголбанкны тогтолцоог хүнд байдалд оруулж байгаа шүү гэж хэлье" гэсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна17 минут 20 секундын өмнөДоройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна17 минут 52 секундын өмнө"Улс төрчдийн захиалгаар хэрэгжүүлсэн 15.8 их наядын хөтөлбөрийн гор өнөөдөр гарч байна"18 минут 17 секундын өмнөХ.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “Тэхийн зогсоол” болгох хэрэгтэй18 минут 38 секундын өмнөЦагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга Ж.Болдыг анх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-нд ЦЕГ-ын даргаар томилж байв. Сүүлд 2025 оны аравдугаар сарын 28-нд Г.Занданшатарын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Ж.Болдыг дахин ЦЕГ-ын даргаар томилсон юм. Ж.Болд өмнө нь 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Тэрбээр 2025 оны зургадугаар сараас Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөн 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ. Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга, 2017-2020 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байжээ.19 минут 10 секундын өмнөХуулийн байгууллагын удирдлагыг хэн томилсон бэ?20 минут 32 секундын өмнөМонголын алхагчид 8 улсын олон улсын фестивальд амжилттай оролцлоо22 минут 23 секундын өмнө"Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна"23 минут 43 секундын өмнөСүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан27 минут 11 секундын өмнөОюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав11 сар 18. 14:28МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна11 сар 18. 14:26Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ11 сар 18. 14:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.