Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, тогтоолыг ил болгох хэрэгтэй


11-р сарын 19
14 цаг 57 минут

Ардчилсан намын ээлжит 11/4 мэдээллийн цагаар  өнөөдөр /2026.11.19/ дараах мэдээллийг хийлээ.


-Ардчилсан намын дарга О.ЦОГТГЭРЭЛ: 

-Иргэдийн зүй ёсны шаардлага, авлигажсан тогтолцоо, төр болон албан тушаалтнуудыг шүүмжилсэн хүчтэй байр сууриа илэрхийлсэн Ардчилсан намын шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч болоод төрийн өндөр албан тушаалтнууд хүлээн авсан. Зарчмын хувьд зөв шаардлага байсан гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Өнөөдөр МАН-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх гэж байна. Тэр хүн нь улс төрийн намаасаа түдгэлзсэн хүн байх ёстой. Гэтэл нэг намын Удирдах зөвлөлийн гишүүн, нэг намын эрх ашгийг баримтлагч хүн хэдхэн цагийн дараа төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх гэж байна. Энэ үйлдэл зөв зүйтэй зүйл мөн үү гэдгийг бид бүхэн харж, хаврын чуулганы үеэр хэлж байсныг та бүхэн санах хэрэгтэй. Хаврын чуулганаар өргөн барьсан асуудлыг зөв гэж ярьж байсан хүн УИХ-ын дарга болсныхоо дараа засна гэж байсан атал одоо энэхүү албан тушаалын үүргийг гүйцэтгэх гэж байна. Энэ асуудалд дүгнэлт хийх ёстой. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж өчигдөр /2026.11.18/ мэдэгдсэн. Тэбрээр 110 сая ам.долларын асуудлаас эхлээд хариуцлага тооцож ажиллана, мөн ажлын хэсэг гаргаж ажиллуулна гэж хэлсэн. Энэ бүгд жүжиг, дүр эсгэлт биш байгаасай гэж хүсэж байна. Энэ 110 сая ам.долларын асуудлаас болж тэр олон оффтейк гэрээ хийгдсэн бөгөөд бүгд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй холбоотой. Үүнийг энэ Даваа гаригийн бүлгийн хурлын үеэр дурдсан. Үнэхээр авлигатай тэмцэх гэж байгаа бол нүүрс худалдсан аж ахуйн болон бизнесийн гэрээнүүдийг ил гарга. Эдгээр гэрээг нууцад авах болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хүртэл ил болгох шаардлагатай. Тухайн үед хэн хэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан, хэн ямар байр суурь илэрхийлсэн гэдгийг гаргах хэрэгтэй. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал биш. Бизнесийн гэрээг Төрийн болон Албаны нууцын тухай хуулийг ашиглан нууцалсан нь системийн болон тогтолцооны авлигыг үргэлжлүүлсэн асуудал болсон.

Ерөнхий сайд Н.Учрал үнэхээр авлигатай тэмцэх гэж байгаа бол нууцад авах, нууцаас гаргах асуудал зөвхөн Засгийн газрын бүрэн эрхэд бий. Тиймээс үнэхээр дүр эсгэлгүйгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, тогтоолыг ил болгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр тойрч, аргацааж, авлигатай тэмцэж байгаа дүр эсгэх хэрэггүй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.ТҮВШИН

-Лхагва гаригт Ардчилсан намын бүлэг хуралдсан. Бүлгийн хурлын үеэр орон нутгийн томилолттой байсан учраас мэдээлэл хийж чадаагүй. Харин өнөөдөр мэдээлэл хийж байна. Орон нутгаар явж ажиллахад иргэдийн ахуй амьдрал хүндэрсэн байгаагаас гадна Төрийн ордонд өрнөж буй асуудлууд хэт улстөржсөн. Төр засаг гэж үнэхээр байгаа бол ард иргэдийнхээ ахуй амьдралд анхаараасай гэж хүсэж байна. Цаана чинь цас орж, зарим аймаг зудын нөхцөл байдалтай байна. Өвөлжилт хүндэрчээ. Үүнээс харахад иргэдийн ахуй амьдрал үнэхээр доройтсон нь харагдаж байгаа. Үндсэндээ Төрийн ордны хэрүүл чинь хэрээс хэтэрч байна. Нөгөөтэйгүүр, худал хуурмаг асуудалтай тэмцэж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Гэхдээ жоомоо алах гэж байгаад төрөө шатаах асуудал гарах вий. Төрийн тогтвортой байдал чухал шүү гэдгийг орон нутгаар явж байхад иргэд хэлж байна. Мөн бурууг хэлсэн хүнийг буцаагаад харлуулж, гүтгэдэг тал бий гэдгийг давхар хэлсэн. Явсаар байгаад эцсийн бүлэгт Ардчилсан нам бурууг үүрэх вий, уур амьсгал ийм байна шүү гэдгийг ч хэлсэн.

Мөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөд байгаа нь жинхэнэ чөлөөлөлт мөн эсэхийг тодруулж байсан. Тиймээс нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, мэдээллийг ил тод болгох хэрэгтэйг хүссэн.

Засгийн газар Ерөнхийлөгчид тавьсан шаардлагыг хүлээн авч байгаа нь нэг талаасаа улс төрийн соёл гэж харж байна. Авлига, гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаасаа энэ бүхэн дүр эсгэсэн жүжиглэлт байх вий гэдэг асуудал байна. Цаашид анхааралтай, хянамгай ажиллах ёстой гэж үзэж байна. Мөн өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ардчилсан нам 100 хувь хүлээн авсан.

УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:

-Монголд тогтолцооны авлига бий болсон. Энэхүү тогтолцооны авлигатай нэг хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийг зайлуулснаар тэмцэх нь зөв хэлбэр биш юм. Харин тухайн тогтолцоог бүрэн өөрчилж байж авлига болон гажуудсан нөхцөл байдлыг сайжруулж, засах боломжтой. Та бүхэн анзаарсан байх. 2025 оны есдүгээр сард УИХ-ын цахим хуудсанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн төсөл нийтлэгдсэн байгаа. Тэрхүү төсөлд ямар үзэл санаа тусгагдсан бэ гэхээр 2019 оны Үндсэн хуульд нийцүүлж, Үндсэн хуулиар олгогдоогүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах үзэл баримтлалыг тусгасан байсан. Мөн уг төсөлд маш чухал гурван зохицуулалт байгаа. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс нэг бүрэн эрхийн хугацаа буюу зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй байх зарчим юм. Яагаад энэ зарчмыг тусгаж өгсөн бэ гэхээр "Ерөнхийлөгчтэй намын зовлон" гэсэн үзэгдэл байдаг. Ерөнхийлөгч болсон хүн иргэд болон өөрийн намаа самардаг. Учир нь албан тушаалаасаа буусныхаа дараа хаана улс төр хийхээ хардаг учраас намаа авах гэж оролддог. Намын дарга болох гэж оролддог. Энэхүү үзэгдэл Ардчилсан нам болон Монгол Ардын намд хүртэл гарч байсан асуудал. Хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан өрсөлдөгч намаа намнаж эхэлдэг. Мөн өөрийнх нь өмнө байгаа саад тотгорыг арилгах арга хэмжээ авдаг.

Тиймээс Ерөнхийлөгчийн институцийг "тэхийн зогсоол" болгох ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудал бол хамгийн том албан тушаал. Энэ албан тушаалаас доош өөр албан тушаалд очих ёсгүй. Эрх мэдэлтэй байхдаа дарангуйлагч, эрх мэдлээсээ буусан өдрөөсөө хулгайч болдог жишгийг дөрвөн Ерөнхийлөгчийн хувь заяа харууллаа. Тийм болохоор зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй байх хязгаарлалт тавьж өгсөн.

Хоёрдугаарт, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Ерөнхийлөгчийн хувьд энэ байр суурь насан туршдаа хадгалагдах ёстой. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан өдрөөсөө эхлэн намын дарга болно, УИХ-ын гишүүн болно, өөр албан тушаалд очно гэж иргэдийг хагалан бутаргаж, талцуулж болохгүй. Тийм учраас дотоод сонгуульд нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халддаг байдлыг хуулиар хязгаарлах шаардлагатай. Төрийн алба руу зүглэж, албан тушаал горилж, төрийн үйл ажиллагааг сүйтгэдэг үйлдлийг хязгаарлах ёстой. Энэ хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барихаар хүлээж байна. УИХ уг хуулийн төслийг хэлэлцэж, батлах шаардлагатай.

Уг хуулийг баталж байж Ерөнхийлөгч гэдэг албан тушаал мангас биш, ард түмний эв нэгдлийг хангагч төрийн тэргүүний байр сууринаас хэрэгжих ёстой. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан хүн насан туршдаа Ерөнхийлөгч гэх нэр хүнддээ халдахгүй байх хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна17 минут 21 секундын өмнөДоройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна17 минут 53 секундын өмнө"Улс төрчдийн захиалгаар хэрэгжүүлсэн 15.8 их наядын хөтөлбөрийн гор өнөөдөр гарч байна"18 минут 18 секундын өмнөХ.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “Тэхийн зогсоол” болгох хэрэгтэй18 минут 39 секундын өмнөЦагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга Ж.Болдыг анх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-нд ЦЕГ-ын даргаар томилж байв. Сүүлд 2025 оны аравдугаар сарын 28-нд Г.Занданшатарын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Ж.Болдыг дахин ЦЕГ-ын даргаар томилсон юм. Ж.Болд өмнө нь 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Тэрбээр 2025 оны зургадугаар сараас Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөн 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ. Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга, 2017-2020 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байжээ.19 минут 11 секундын өмнөХуулийн байгууллагын удирдлагыг хэн томилсон бэ?20 минут 33 секундын өмнөМонголын алхагчид 8 улсын олон улсын фестивальд амжилттай оролцлоо22 минут 24 секундын өмнө"Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна"23 минут 44 секундын өмнөСүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан27 минут 12 секундын өмнөОюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав11 сар 18. 14:28МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна11 сар 18. 14:26Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ11 сар 18. 14:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.