Сүүлийн жилүүдэд нэр бүхий улстөрч, албан тушаалтнуудтай холбоотой авлига, албан тушаалын хэргүүдийг хуулийн байгууллагаас сүр дуулиантайгаар шалгадаг ч тэдэнд ямар нэгэн хариуцлага тооцож чадахгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж ирсэн. Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар шүүх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах заалтууд байдаг ч бодит амьдрал дээр огт хэрэгждэггүй. Жишээлбэл, Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорыг томилох тухай саналаа УИХ-аар оруулж хэлэлцүүлдэг бол Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрын даргын томилгоог хийхээс гадна цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тагнуул зэрэг байгууллагын удирдлагыг томилдог. Ингээд зарим хуулийн байгууллагын удирдлагыг томилгоог хэн, хэзээ хийсэн талаарх мэдээллийг хүргэе.
З.ДАШДАВААГ АНХ Х.БАТТУЛГА ТОМИЛЖ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ УЛИРААН ТОМИЛСОН
Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг анх 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулга томилж байсан бөгөөд сүүлд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 3-нд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, томилсон байдаг. Тодруулбал, 2019 онд түүний томилгоог УИХ-ын гишүүдийн 94.6 хувь нь дэмжиж байсан бол 2025 онд санал хураалтад 112 гишүүн оролцсоноос 89 гишүүн буюу 79.4 хувь нь З.Дашдавааг улираан томилохыг дэмжсэн байна.
Тухайн үед АТГ-ын дарга З.Дашдаваа үг хэлэхдээ "Миний хувьд ирэх зургаан жилд хийх ажлын концепц бол хүнтэй тэмцэхээс илүү тогтолцоо руугаа анхааръя гэж бодож байгаа. Өнөөдөр хуулиас давсан журмууд гаргаад хүнд суртал үүсгэдэг. Хуулиас давсан шийдвэрүүд гаргаад төрийн албан тушаалтан аливаа асуудлыг хүндрүүлдэг асуудлыг УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана гэж бодож байгаа. Эхний ээлжид журмуудыг цэгцлэх чиглэлд тодорхой ажлууд хийгээд явж байна. Олон нийтээс ч шүүмжилж байгаа нэг асуудал нь та нар акулуудтайгаа тэмцэж чадахгүй жижиг загаснуудаа бариад байна гэдэг. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулж ажиллана гэж зорьж байна" гэдгийг онцолж байв.
Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Авлигатай хийх тэмцэл мөрдөх байгууллагын түвшинд нэлээд асуудал боллоо. Шүүх дээр ч бүтэн шийдэгдэхгүй байна. Сүүлийн үед эдийн засаг өслөө, эдийн засгийн өсөлт хоосон тоо байна, өрх дээр очихгүй байна гэж байна. Санал нэг байна.
Гэхдээ тоо байхгүй байхад хүртээмж ярих боломжгүй байдаг. Өнөөдөр авлигатай хийх тэмцэл үр дүнд хүрсэн, хүрээгүй гэж ярьж байгаа нь сайн дэвшил. Авлигатай холбоотой асуудлыг бид өмнө нь ярьдаггүй байсан. Сүүлийн гурав, дөрвөн жил л ярьж, сонсгол хийж, бүх нийтээрээ авлигатай холбоотой асуудлыг ярьж, хэлж байна. Тиймээс З.Дашдаваа даргыг дахин сунгах болсон шалтгаан ч тэр. Энэ байгууллагыг амь оруулсан. Энэ байгууллага амь орсон, авлига гэдэг асуудал бүх нийтийн асуудал болсон. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой гэж сунгахаар оруулж ирж байгаа. Би анх дэвшүүлэн гаргаж тавьж байсан баялгийн тэгш бус байдал, орлогын тэгш бус байдлаас нэг алхам ч ухрахгүй. Энэ бол миний амьдралын философи болохоос би албан тушаал дээр ажил хийж байгаа зүйл биш. Явж ирсэн буруу асуудлыг засна, засаж ч байгаа" гэж хэлсэн байдаг.
Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

Сэтгэгдэл бичих