“Made in Russia” форумд 86 орны төлөөлөл оролцжээ


11-р сарын 17
14 цаг 47 минут
ОХУ-ын Москва хотноо Даваа гаригт (2026.11.16) “Made in Russia” олон улсын экспортын форум зохион байгуулагдаж, 86 орны 5000 гаруй зочин оролцжээ. Энэ жилийн форум “Дэлхийн шуурганы дунд өсөлт” уриан дор болж, Оросын технологийн бие даасан байдлыг бэхжүүлэх, уламжлалт худалдаанаас хамтарсан үйлдвэрлэл, дотоодод үйлдвэрлэл нутагшуулах түншлэлд шилжих асуудлыг голлон хэлэлцсэн байна.

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин форумын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ “Made in Russia” үндэсний брэндийн хүрээнд 2500 гаруй аж ахуйн нэгж 30 мянган бүтээгдэхүүндээ гэрчилгээ аваад байгааг онцолжээ. Эдгээр гэрчилгээний долоо тутмын нэг нь өндөр технологийн бүтээгдэхүүнд олгогдсон байна. Тэрбээр Орос улс харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа, бүтээлч яриа хэлэлцээнд нээлттэй хэвээр байгааг дурдаад, тус улсын компаниуд аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээс эхлээд дотооддоо хөгжүүлсэн дижитал технологи хүртэл олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байгааг тэмдэглэсэн байна.

Мөн Оросын нийт экспортын 35 орчим хувийг эрдэс баялаг, эрчим хүчний бус бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж байгааг мэдээлжээ.

2026 оны эхний найман сарын байдлаар тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 14 гаруй хувиар өсөж, 23 их наяд рубль буюу ойролцоогоор 280 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн экспортын төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийн эзлэх хувь 91 хувийг давсныг ерөнхий сайд онцолжээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский түүхий эдийг боловсруулалгүйгээр экспортлоход түшиглэсэн эдийн засаг нь цаашдын хөгжлийн гарц биш гэдгийг онцолсон байна. Түүний үзэж буйгаар түүхий эдээ дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засгийн ирээдүйн гол чиглэл юм. Мөн дотоодын үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжиж, аж ахуйн нэгжүүд эх орондоо үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн, бизнесээ өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг мэдэгджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо8 минут 13 секундын өмнө“Made in Russia” форумд 86 орны төлөөлөл оролцжээ9 минут 16 секундын өмнөБ.Энхбаяр: Сайдын ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ9 минут 57 секундын өмнөГалын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ17 минут 59 секундын өмнөИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна18 минут 31 секундын өмнөGOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ19 минут 50 секундын өмнөХиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ21 минут 52 секундын өмнөЭ.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ23 минут 48 секундын өмнөХууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ24 минут 20 секундын өмнөУ.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна25 минут 25 секундын өмнөХуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.