Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав


11-р сарын 16
16 цаг 26 минут

Tesla компанийн тэргүүн Илон Маск болон технологийн салбарын нэр нөлөө бүхий олон эрхэм Nvidia компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Женсен Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардсан нээлттэй захидалд гарын үсэг зуржээ.

33 жилийн турш Nvidia компанийг удирдсан Хуанг өнгөрсөн долоо хоногт огцорсон. Түүнийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, тэдгээрийн нэг нь Хятадын тагнуул байж болзошгүй эмэгтэйтэй холбогдсон гэх мэдээлэл олон нийтэд ил болж улмаар албан тушаалаасаа буусан.

Харин түүнийг дэмжигчид бодит нөхцөл байдлыг бие даасан мөрдөн шалгалтаар тогтоох хүртэл Nvidia-ийн ТУЗ-ийг Хуангийг буцаан ажиллуулахыг шаардаж байна.

Одоогоор уг шаардлагад 165 мянга гаруй хүн нэгдсэн ба 7500 орчим нь Nvidia компанийн ажилтан байгаа аж. 

Хуанг компанид эргэн ирэх боломжийн талаар ойрын хүрээний хүмүүстэйгээ ярилцаж байгаа бөгөөд түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цахиурын хөндийн нөлөө бүхий удирдлагуудын баг хүртэл бүрджээ.

Гэсэн ч Вашингтонд эсрэг байр суурь давамгайлж байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Nvidia шинэ удирдлагыг компанийн дотроос бус гаднаас хайх ёстой гэж үзэж байгаа бөгөөд компанид "уг компанид томоохон өөрчлөлт хэрэгтэй" гэв.

Мөн АНУ-ын хууль тогтоогчид Хуанг болон Nvidia-ийн удирдлагуудаас үндэсний аюулгүй байдал эрсдэлд орсон эсэх, түүнчлэн хамгийн дэвшилтэт AI чипүүд Хятад руу хууль бусаар нийлүүлэгдсэн эсэх талаар тайлбар шаардаж байна.

Технологийн салбарт "хиймэл оюуны загалмайлсан эцэг" гэж нэрлэгддэг Хуангийн хувийн амьдрал Nvidia-ийн ирээдүй төдийгүй АНУ, Хятадын технологийн өрсөлдөөнтэй холбоотой томоохон асуудлын нэг хэвээр байна.

Эх сурвалж: The Guardian, Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 минут 10 секундын өмнөИлон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав13 минут 2 секундын өмнөТуркийн “Silk and Cashmere” компани Монгол ноолуур худалдан авах сонирхол илэрхийлжээ13 минут 39 секундын өмнөНүүрс зөөж, гал түлэхгүй амьдрахын тулд эхлээд байшингаа дулаан алдагдалгүй болгох хэрэгтэй14 минут 8 секундын өмнөУлаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ15 минут 24 секундын өмнөЦахилгааны тарифын хөнгөлөлтөд 289 мянга гаруй өрх хамрагдана15 минут 46 секундын өмнөАИ 92 шатахуунаас татгалзаж, Евро 5-ын үнийг бууруулах боломжийг судалж байна19 минут 30 секундын өмнөОслын улмаас хоёр хөлөө тайруулсан Австралийн парламентын гишүүн эмнэлгээс гарчээ20 минут 5 секундын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА26 минут 16 секундын өмнөЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА27 минут 41 секундын өмнөДизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.