Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ


11-р сарын 16
16 цаг 24 минут

Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор агаарын бохирдлыг газарзүй, цаг уурын онцлогтой нь уялдуулан 3D орчинд дүрслэх интерактив системийг нэвтрүүлж эхэллээ.

Шинэ систем нь агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцуудын бодит мэдээллийг Улаанбаатар хотын уул нуруу, хотгор гүдгэр, голын хөндий, ай сав, газрын гадаргын өндөршил зэрэг газарзүйн мэдээлэлтэй уялдуулан орон зайн болон цаг хугацааны хувьд дүрслэн харуулах боломжтой.

Агаарын чанарын мэдээллийг 15 минут тутамд шинэчилнэ.

Тус интерактив зураглалаар:

  • Өнгөрсөн 5 хоногийн агаарын чанарын мэдээлэл;
  • Бодит цагийн буюу тухайн агшны агаарын чанарын мэдээлэл;
  • Маргаашийн 24 цагийн урьдчилсан прогноз;
  • Агаарын чанарын индексийн түвшин;
  • PM10, PM2.5 тоосонцор, NO₂, SO₂, CO зэрэг агаар бохирдуулагч бодисын агууламж зэргийг 15 минут тутмын давтамжтайгаар харах боломжтой.

Мөн 24 цагийн мэдээллийг 96 кадраар хөдөлгөөнт байдлаар дүрслэн харуулах бөгөөд ингэснээр агаарын чанарын өөрчлөлт цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг үзэх боломж бүрдэж байна.

Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн хотгор, хөндийн тогтоцтой бөгөөд цаг уур, газрын гадаргын онцлог нь агаарын чанарын орон зайн болон цаг хугацааны өөрчлөлтөд ихээхэн нөлөөлдөг.

Иймээс агаарын бохирдлыг зөвхөн автомат станцын цэгэн хэмжилтийн тоон мэдээллээр бус, хотын газарзүйн тогтоц, газрын гадаргын өндөршил болон цаг хугацааны өөрчлөлттэй нь уялдуулан 3D орчинд дүрслэх нь агаарын чанарын нөхцөл байдлыг илүү бодитой, ойлгомжтойгоор харах боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү системийг нэвтрүүлснээр агаарын чанарын мэдээллийг мэргэжлийн байгууллага, судлаачдаас гадна иргэд, олон нийтэд ойлгомжтой, шуурхай, визуал хэлбэрээр хүргэх боломж нэмэгдэж байна.

Цаашид уг системийг хөгжүүлэн агаарын чанарын хяналт-шинжилгээ, мэдээлэл, прогнозын хэрэглээг өргөжүүлж, Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдлыг орон зай, цаг хугацааны уялдаатайгаар үнэлэх, мэдээлэх боломжийг улам сайжруулах юм.

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 минут 8 секундын өмнөИлон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав13 минутын өмнөТуркийн “Silk and Cashmere” компани Монгол ноолуур худалдан авах сонирхол илэрхийлжээ13 минут 37 секундын өмнөНүүрс зөөж, гал түлэхгүй амьдрахын тулд эхлээд байшингаа дулаан алдагдалгүй болгох хэрэгтэй14 минут 6 секундын өмнөУлаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ15 минут 22 секундын өмнөЦахилгааны тарифын хөнгөлөлтөд 289 мянга гаруй өрх хамрагдана15 минут 44 секундын өмнөАИ 92 шатахуунаас татгалзаж, Евро 5-ын үнийг бууруулах боломжийг судалж байна19 минут 28 секундын өмнөОслын улмаас хоёр хөлөө тайруулсан Австралийн парламентын гишүүн эмнэлгээс гарчээ20 минут 3 секундын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА26 минут 14 секундын өмнөЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА27 минут 39 секундын өмнөДизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.