Ослын улмаас хоёр хөлөө тайруулсан Австралийн парламентын гишүүн эмнэлгээс гарчээ


11-р сарын 16
16 цаг 19 минут

Сонирхолтой нь, Хэйнсийн нөхөр Фил Хэйнс ослын дараа эхнэрт нь цэцэг илгээхийн оронд хүүхдийн эрхийг хамгаалах Save the Children байгууллагад хандив өргөхийг олон нийтээс хүсжээ. Үүний дагуу цугларсан хандивт Хэйнс талархал илэрхийлж, цаашид хүүхдүүдийн амьдралыг сайжруулахад зориулан уг хөрөнгийг тус байгууллагатай хамтран зарцуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 19-ний өдөр Австралийн Викториа мужийн Вангаратта хотод болсон байна. Тухайн үед парламентын гишүүн Хелен Хэйнс тойргийнхоо иргэдэд үйлчилдэг ажлын байрныхаа гадна автомашиныхаа тээшний хэсгийн дэргэд зогсож байжээ.

Уг хэрэгт сэжиглэгдэж буй 43 настай Брендан Нюгент нь Хэйнсийн гэр бүлийнхэнд танил хүн байжээ.

Цагдаагийн мэдээлснээр, энэ үеэр автомашин жолоодож явсан этгээд эргэж, түүнийг хэд хэдэн удаа мөргөсөн байж болзошгүй аж. Хэйнс автомашинуудын дунд хавчуулагдаж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл авсан байна. Түүнийг нисдэг тэргээр Мельбурн хотын Альфред эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засал хийжээ.

Эмч нар эхлээд зүүн хөлийг нь тайрсан бол гэмтлийн улмаас баруун хөлийг нь аврах боломжгүй болж, аравдугаар сарын 21-нд хоёр дахь хөлийг нь мөн тайрсан юм. Улмаар түүний биеийн байдал эхэндээ маш хүнд боловч тогтвортой байжээ. 

Уг хэрэгт сэжиглэгдэж буй 43 настай Брендан Нюгент нь Хэйнсийн гэр бүлийнхэнд танил хүн байжээ. Түүнд дээр дурдсан гурван зүйл ангиас гадна каннабис тариалсан болон хадгалсан гэх хоёр хэрэг нэмж үүсгэсэн байна. Тэрбээр одоогоор гэм буруугаа хүлээсэн эсэх талаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд шүүх хурал ирэх оны хоёрдугаар сард үргэлжлэхээр товлогджээ.

Хелен Хэйнс нь Австралийн парламентын доод танхимын Инди тойргийг төлөөлдөг бие даагч гишүүн юм. Түүний биеийн байдалтай холбоотойгоор парламентын гишүүд болон ажилтнуудын аюулгүй байдлын асуудал дахин хөндөгдөж, улс төрийн хүрээнийхэнд чиглэсэн заналхийлэл, түрэмгий харилцааны талаар хэлэлцүүлэг өрнөсөн байна.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз улс төрийн болон нийгмийн харилцаанд уур бухимдал, түрэмгий үг хэллэг хэвийн үзэгдэл болж байгаад анхааруулж, олон нийтийн сүлжээн дэх хүчирхийллийг өөгшүүлсэн хандлагыг үл тоомсорлож болохгүйг онцолжээ. Хэйнс арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл парламентын ажлаасаа чөлөө авсан бөгөөд одоогоор Мельбурн хотод нөхөн сэргээх эмчилгээгээ үргэлжлүүлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ1 минут 12 секундын өмнөИлон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав3 минут 4 секундын өмнөТуркийн “Silk and Cashmere” компани Монгол ноолуур худалдан авах сонирхол илэрхийлжээ3 минут 41 секундын өмнөНүүрс зөөж, гал түлэхгүй амьдрахын тулд эхлээд байшингаа дулаан алдагдалгүй болгох хэрэгтэй4 минут 10 секундын өмнөУлаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ5 минут 26 секундын өмнөЦахилгааны тарифын хөнгөлөлтөд 289 мянга гаруй өрх хамрагдана5 минут 48 секундын өмнөАИ 92 шатахуунаас татгалзаж, Евро 5-ын үнийг бууруулах боломжийг судалж байна9 минут 32 секундын өмнөОслын улмаас хоёр хөлөө тайруулсан Австралийн парламентын гишүүн эмнэлгээс гарчээ10 минут 7 секундын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА16 минут 18 секундын өмнөЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА17 минут 43 секундын өмнөДизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.